Д.Батсайхан: Ирэх сард Ховдод болох “Адуучин” тэмцээнд оролцоно

2019-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дарьсүрэн “Их хурд” наадмын хувьд гурван жилд нэг удаа зохиогддог бөгөөд жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байна. Энэ жилийн тухайд зөвхөн морьдын уралдаанаар зогсохгүй, Монгол өв уламжлалаа сэргээн бататгах зорилгоор олон тэмцээн уралдаанаар наадамчин олныг баясгалаа. Үүний нэг нь “адуучин” тэмцээн байв.  21 аймаг 330 сумын адуучин энэ жил иржээ.   Тэдний төлөөлөл, адуучин Д.Батсайхантай ярилцлаа. -Урьд нь хаана, ямар тэмцээнд оролцож байв.  Амжилтуудаасаа  хуваалцахгүй юу? - Би Төв аймгийн Архуст сумын адуучин хүн. Нийтдээ  таван удаа “Адуучин” тэмцээнд оролцсон. Анх 2013 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд болсон тэмцээнд хоёрдугаар байрт орж байлаа. Харин 2017-2018 онуудад Төв аймгийн Баяндэлгэр сумын адуучидтай өрсөлдөж, хоёр жил дараалан түрүүлсэн. Мөн өнгөрсөн жил Архуст сумынхаа тэмцээнд аваргалсан. -Энэ жил тэмцээн уралдаанд оролцсон уу.  Ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? -Энэ жилийн анхны тэмцээн “Их хурд” болж байна.  Болж өгвөл амжилтаа бататгаж, ахиулах бодолтой байна. Ирэх сард Ховд аймагт болох тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байгаа. -Адуучин болох эхлэлээ анх хэзээ тавьж байв? -Бага насандаа ээж аавынхаа дэргэд, адуу малтай ноцолдож өссөн. Аав маань эмнэг сургадаг байлаа. Тийм учраас таван хошуу малаа эрхэмлэн дээдэлдэг. Ялангуяа адуу бол үнэхээр тэнгэрлэг амьтан. Анх 10-аад жилийн өмнөөс адуучин болж, тэмцээн уралдаанд өөрийгөө сорьж эхэлсэн. -Та залгамж халаа болсон  шавь нараа бэлддэг үү.  Хэр олон шавьтай вэ? -Одоогоор шавь гээд байх юм байхгүй ээ. Сүүлийн үеийн залуус морь мал гэхээр эмээж, үргэдэг болсон. Өв уламжлалаа хадгалж үлдэхийн тулд хүн бүр хичээх ёстой. Тийм ч учраас би адуутайгаа ойр байхыг эрмэлздэг дээ. -Ташуур шүүрэх, морь булгиулах гээд энэ төрлүүд их авхаалж шаарддаг байх. Юун дээр анхаарах шаардлагатай байдаг вэ? -Тэгэлгүй яахав. Ер нь хурдан шаламгай хүн л энэ төрлөөр хичээллэнэ. Мориндоо мордоод, тэнцвэрээ зөв олох, зай болон хурдаа тооцоолох хэрэгтэй. Үүнийг мөрдөхгүй улмаас мориноос унах, зарим тохиолдолд бэртэж гэмтэх эрсдэл бий. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06