ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025-05-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой улс орнуудын анхаарлыг татах цэг болох нь дамжиггүй юм. Амур мөрний эрэг дээр Орос, Хятадын “Большой Уссурийский арлыг хамтран хөгжүүлэх хамтын ажиллагаа” олон улсын чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдаж гэж байна. Энэхүү арга хэмжээнд Орос, Хятадын төдийгүй Евразийн хамгийн том эдийн засагтай улс орнуудтай яриа хэлэлцээ хийх сонирхолтой бусад олон орны бизнес, төрийн байгууллага, бүтээлч салбаруудын мянга гаруй төлөөлөгч оролцоно.

Чуулга уулзалтын үеэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр орны нутаг дэвсгэрийн маргаанаас үр бүтээлтэй хамтын ажиллагаа, хөгжих нэгдмэл хүсэл зоригийн билэгдэл болсон Большой Уссурийскийн арлыг хамтран хөгжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах болно. Арга хэмжээний хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар 30 гаруй сэдэвчилсэн уулзалт, бизнес, соёлын арга хэмжээ зохиогдох бөгөөд эдгээрт 1000 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.

Чуулга уулзалтын оролцогчид олон улсын аж үйлдвэрийн парк, ложистикийн шинэ коридор байгуулах, хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх талаар хэлэлцэхээс гадна соёл урлаг, спорт, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай яриа хэлэлцээ өрнүүлнэ.

ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог, хоёр орны эдийн засагт адил онцгой байр суурь эзэлдэг Монгол Улсын хувьд “Орос, Хятадын аж үйлдвэрийн хамтын ажиллагаа”, “Орос, Хятадын бизнесийн яриа хэлэлцээ” зэрэг сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэх нь гурван талт хамтын ажиллагаанд түлхэц өгөх нь дамжиггүй юм. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр төмөр замын шинэ чиглэлүүд, түүнчлэн Хятад, Оросыг холбосон “Союз-Восток” транзит хийн хоолой төслүүдийн талаар ярилцахаар төлөвлөсөн байна.

Зөвхөн томоохон бизнесүүд төдийгүй олон улсын зах зээлд гарах сонирхолтой жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олон боломжууд гарч ирнэ гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Чуулга уулзалтын үеэр монголын бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт, экспортын чиглэлээр шинэ харилцаа холбоо тогтоох боломжтой, ялангуяа хөрөнгө оруулалтын төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр, мөн ОХУ-ын "Агроэкспорт" холбооны төвөөс зохион байгуулах уулзалтын үеэр эдгээр асуудлыг хэлэлцэх боломжтой юм.

Ийнхүү анх удаа зохион байгуулагдах гэж байгаа тус эдийн засгийн чуулга уулзалт нь хөрш орнуудын хооронд эдийн засгийн цогц интеграцчлалыг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгөхөөс гадна хоёр талын, гурван талын яриа хэлэлцээний түвшинг ахиулах боломжтой юм.

 

 

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 12 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 18 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 58 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 58 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18