Хамгийн баян рэперүүдийн жагсаалтыг дуучин Jay-Z тэргүүлжээ

2019-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “Forbes” сэтгүүлийн хамгийн баян рэперүүдийн жагсаалтыг энэ жил Америкийн дуучин Jay-Z нэг тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ.  Jay-Z түүхэн дэх хамгийн анхны тэрбумтан рэпер болсон тухай “Forbes” сэтгүүл урьд нь мэдээлсэн юм. Харин түүний гэр бүлийн хөрөнгө тэрбумаас давжээ. Jay-Z эхнэр Бейонсегийнхоо хамт нийтдээ 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгө эзэмшдэг юм байна. Жагсаалтын хоёрдугаарт, рэпер, продюсер Dr. Dre оржээ. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 800 сая ам.доллароор үнэлсэн байна. Гуравдугаарт, Puff Daddy буюу P. Diddy нэрээрээ олны танил болсон хип-хоп дуучин Diddy бичигджээ. Тэрбээр 740 сая ам.долларын хөрөнгө эзэмшдэг байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Diddy нэг байраар ухарсан нь эзэмшдэг зарим компанид нь асуудал үүссэнтэй холбоотой ажээ. Гэхдээ чухам тэрбээр Jay-Z-гийн дараа тэрбумтан рэпер болно гэж “Forbes” сэтгүүлийнхэн үзэж байна. Эх сурвалж: www.polit.mn
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

7 цаг 3 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

7 цаг 3 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

7 цаг 3 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01