Үлгэрт л амилдаг яс...

2013-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц бай. Монголоо өрөвдөхдөө сэтгэл зүрхнээсээ хайлж бай” гэнээ. Бас л сайхан хэлсэн мөрүүд шүү. Монголоороо омогших сэтгэлээр харин ч нэг “гуйлгачин” байгаагүй бодол минь энэ удаад нэг л өрөвдөөд байх чинь Монголынхоо ардыг...

“Утаанбаатар минь” гэж түмнийг бухимдаж суухад, түлштэйгээ төрсөн ардыг яахийм та нар гээд л өмөөрөв байна. Замын бөглөрөлд  олноороо ундууцаж хараал урсгаж байхад төмөр хүлэг нь багширсан баян нийслэл шүү гэж ирээд л “хамраа сөхөж”  ирэв. “70 –аа өгөөчээ!”  гэж фейсбүүкээр хэрэлдсэн оюутнуудын өмнөөс “авлагатай хүмүүс сайхан юм аа” гэж бахархав байна. Санал хураалт будлиантай боллоо гэж мөчөөгөө өгөхгүй суугсдын өмнөөс “сонгуульд ялагдсан болохоос дайнд ялагдсан биш дээ” гэж ирээд л зөөллөж суув. Өвгөдийн минь яс маханд шингэсэн гени юмсан уу, бурхадын  сүнсэнд минь шингээсэн талархах сэтгэл юмсан уу, өр нимгэн л хүнсэн, би уг нь.

Тэнгэрт байдаг  үүлийг доороос биш хажуугаас нь, гэхдээ онгоцны цонхоор биш гэрийнхээ цонхоор харах тийм л өгсүүр заяатай ардыгаа өрөвдөхийн учир өгүүлэх нь.  “Агааргүй орчин” гэсэн нэртэй цонхоор гоёсон өндөр өндөр цамхагууд, “хоосон орчин” гэсэн нэртэй сургалтанд хүүхдийнхээ мэдлэгийг даатгасан баячууд, “оршихуйн хоосон орон зай” гэсэн онол үзлийг сэтгэл судлалдаа оруулж ирсэн энэ “вакуумжсан” нийгэмд заримдаа амьсгалах хэцүү болох юм. Тийм болохоор л энэ вакуум гэдэг үгэнд амьхандаа эгдүүцэж бичээд байгаа минь энэ. Аль өнцгөөс нь ч харсан ч хөгжөөгүй гэхийн аргагүй нийслэлийн ганган байшингуудын араар тойрох бүртээ санаа алдаж өнгөрдөг нэгэн шалтгаанаа уншигч тантай хуваалцах гэж л түрүүнээс хойш баахан бөөрөнхийллөө. Хэчнээн бахархлаа гээд зарим мухар сүсгээс үүдэлтэй зан заншил маань бидний нийслэлийн өнгө төрхийг “нохойны идүүр” лугаа болгоод байна аа. 

Орон сууцны бай­руудын араар тойроод гарахад таны хамгийн элбэг олж харах зүйл бол сүүжний яс. Хэзээнээс эхэлж хэн хэлснийг нь мэдэхгүй ч “ Сүүжний яс гэрт хонуулдаггүй, чөтгөр дууддаг” гэх үзэлд л тэгтлээ итгэсэн ард түмэн юм байж. Сайнаар хардаг хардаг гэхдээ арай ч  ийм муухай аминчхан занг нь хараад “ махтайгаа төрсөн Монгол шүү” гэж омогшиж чадахгүй нь дээ яадаг билээ. Дан ганц сүүжний яс ч биш мөлжсөн толгойн яс ч бас энд тэнд харагдах. Хохимой толгой гэрт хонуулдаггүй... бас л нэг зан үйл. Үнэхээр л сүүжний яс, хохимой толгой чөтгөр шулам болоод д байдаг юм бол гэрээсээ жийрхэж, цонхоороо шидсэн энэ яснууд чинь бүгдээрээ шулам болоод шөнө гийнаад унтуулахгүй байх нь яасан юм бэ? Гэртээ хүртэл мөлжсөн яснаасаа айж цонхоороо шидэж байгаа юм чинь гадаа харуй бүрийд явахаараа яах юм бол оо. Ийм л өрөвдмөөр хүмүүс нэлээдгүй байгаа дээрээсээ байр болгоны ард иймэрхүү яс үзэгддэг байх  даа.

Гол ус байгаль эхээ хамгаалах зорилготой ухаалаг зан үйлүүдийг нь дагадаггүй хэрнээ, харанхуйн бодлоос үүдэлтэй зан үйлийг дагах нэрээр өөрсдийгөө мөлжсөн ясныхаа дэргэд хэвтэж байдаг нохойноос дор болгоод байгаагаа хотынхон ер нь мэдэхгүй л байна даа.

 Гэрийнх нь босгыг даваад л бусад нь өөрт хамаагүй гэсэн сэт­гэлтэй хүмүүс их хотыг чимнэ гэдэг юу бол. Хө­дөөнийхөн ихээр хот руу орж ирээд, гал их түлээд утаа гаргаад, уушгийг нь хордуулаад байгаа гэж цэц булаалдаж эрх энэ тэр ярьсан “нийслэл хүү” нэртэй “мангар пацаанууд” битгий уурлаарай. Мангар бацаан гэхээр ээмэг зүүж үсээ гельдсэн, охидын  трико шиг нарийхан жинсээр гангарсан залуусыг хэлж байна гэж уншигч та бүү бодоорой. Сүүжний яс гэрт хонуулдаггүй гэсэн мухар сүсгийн бодлыг тэд харин мэдэхгүй байх. Хэлмэгдүүлээд яахав.

Хүн төрөлхтөн олон жилийн турш учрыг нь олж хужрыг нь тунгаах гээд чадахгүй байгаа нэг зүйл бол буг чөтгөр, шулам, хий үзэгдэл. Шинжлэх ухаан хөгжсөөр  2 тэрбум 923 сая 200 мянган км диаметртэй од илрүүлээд байгаа хэрнээ, 7 секундын дотор толгой доторх бодол минь далайн чанадад хүрдэг интернет сүлжээг зохиогоод байгаа хэрнээ чөтгөр шулам гэгчийн талаар өнөө хэр нь судалсан зүйлгүй байгаа нь авууштай хэрэг шүү. Азны юм. Тайлж чадахгүй байгаа тэр далд ертөнцийг судалчихвал манай нийслэлийн орон сууцны хорооллын гадна “ Анхаар, энд чөтгөртэй 100 метрээс дотогш ойртож болохгүй!” гэдэг  анхааруулга тавиад хотын гангачуулыг минь гэртээ орж чадахгүй болгох байлаа. Аль эсвэл “ Буг чөтгөрийн орноор тавтай морилно уу, ноёд оо!” гээд гадаадын жуулчдыг бас хэдэн доллараар “сааж” суух ч байсан юм билүү. Ингээд бодохоор хөгжих хэрэггүй юм хөгжихгүй байсан нь ч дээр юм даа.

Цахим ертөнцийн буянаар бид бүхий л зүйлийг олоод мэдчихдэг болсон. Урд шөнө могой зүүдэллээ. Нет рүү орлоо, харлаа. Хүүхэдтэй болох нь гэдэг. Өчигдөр агаарын бөмбөлөг зүүдэллээ харлаа. “Энэ зүүд итгэл найдвар алдагдан, зовлон бэрхшээл учрахыг харуулдаг. Ажил хэрэг илт уналтанд орно. Агаарын бөмбөлгөөр хөөрч байвал аялал амжилтгүй төгсөнө.”  За байз уржигдар баривчлуулж байна гэж зүүдэлсэн. Хараатахъя. “Таны нүдэн дээр хүмүүсийг баривчилж байвал азгүйтэхээс болгоомжилсноос бодож санаснаа хийж чадахгүй. Харин баривчлагдсан хүмүүс эсэргүүцэл үзүүлж байгаа зүүд нь танд эхэлсэн шинэ ажлаа амжилттай дуусгана гэдгийг амлаж байна.”... Үгүй мөн нарийн зүүдний тайлал шүү.  Тэгээд одоо агаарын бөмбөлөг зүүдлээ ч үү, үгүй ч үү? За зүүдэллээ гэхэд үнэн ч үү, худлаа ч уу? За үнэн байлаа гэхэд аялчихсан л юм чинь аялал яаж төгссөн ч яалаа. Хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй ийм л элбэг дэлбэг мэдээлэл дунд амьдарч байгаа бидэнд харин “ Чөтгөрийн лавлах” гээч юм л гарахгүй байгаад байгаа юм даа. Хэрэв гарч ирсэн бол мөлжсөн толгойгоо лав байшингаа тойруулаад шидээд байж болно гэсэн тайлбар гарахгүй гэдэгт итгэж байна.

Чухам иймээс л мон­голоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц биш юмаа гэхэд заа­зуурны ир шиг байдаг ядарсан бичээч би бээр сүүжний яснаас жихүүцэлгүй, сүрчигний үнэ­рээр зиндаалцдаг хотын гангачуулаас л жихүүцэв байна.

Сүүжний яс Буш­хүүгийн үлгэрт л амилж чөт­гөр болдог түүх цаг үеэ өнгөрөөж, эдүгээ босгоноосоо хэтрэхгүй бодолтны сэтгэлд нь амилсан байхад яаж би дандаа өмөөрч суух билээ. Идүүрээ сахьсан ноход шиг мөлжсөн яснаасаа дор цэвдэг сэт­гэл нь амилсан чөтгөр болчихвий гэсэн дээ шинжлэх ухаан хүртэл дайжсан байх аа. Өр­шөөгөөрэй. Чөтгөрийн ертөнц минь.

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

19 цаг 40 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

20 цаг 1 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

20 цаг 8 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

21 цаг 31 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

Өчигдөр 10 цаг 56 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин