Шатдаг “чулуу”-ны тохуурхал ба монгол

2013-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

 

Илчит металлын баянбулаг болсон Тавантолгой орд маань дэлхийн гангийн үйлдвэрлэлийн шинэ “хүнс”-ээр тодроод байгаа. Биржүүдийн ханшийн самбарт үнэ хэрхэн өөрчлөгдөхөөс шатдаг “чулуу”-ны салбарт тоглогчдын ирээдүй шалтгаалах билээ. Австрали, Индонез зэрэг туршлагатай өрсөлдөгчид эрчим хүчний хамгийн том худалдан авагч Хятадын найдвартай түншийн суудалд тухлаад удаж байна. Цөмийн цахилгаан станцууд моодноос гарсан болохоор наран улс ч Бээжинтэй зэрэгцэн дугаарлах боллоо. Чийдэн асаагаад зогсохгүй төмөр хөлгийн түлш болон хувирах хувьслыг өөртөө агуулсан нүүрсний салбар ойрын 50 жилд манай гаригийн уул уурхайг өнгөлөх төлөвтэй. Хар “металл”-ын хүчирхэгжсэн зах зээлд залуу тоглогчийн суудлаас оролцож буй Монгол Улсын чансааг дэлхий дахин хэрхэн үнэлж байна вэ.

Манай улсын нүүрсний экспортын 90 гаруй хувь нь Цагаан хэрмийг давж байгаа. Ирээдүйд бид урд хөршид гэрэл, цахилгаан түгээх гол нийлүүлэгч болох эрмэлзэлтэй талаар Ерөнхий сайд Хятадад хийсэн айлчлалаараа тэмдэглэсэн нь бий. Бидний нэрийн хуудас болсон Тавантолгой орд 7.4 тэрбум тоннын нөөцтэй. Өнөөдрийн байдлаар дэлхийн нүүрсний олборлолтын хэмжээ найман тэрбум тоннд дөхжээ. Энэ өнцгөөс харвал Монгол Улс дангаараа цэнхэр бөмбөрцөгийг арваад жил галаар таслахгүй.

Нүүрсийг хоёр ангилалд хувааж болох юм. Эрчим хүчний буюу чулуун, нөгөө нь коксжих. Эхний ангиллын нүүрсийг цахилгаан станцууд голдуу хэрэглэдэг бол  коксжих нүүрсийг ган хайлуулах үйлдвэрүүд “иддэг”. Таван тивийн хүн амын шатааж буй нийт нүүрсний 1.8 тэрбум тонн нь л коксжих төрлийнх гээд бод доо. Гангийн үйлдвэрлэлээр тэргүүнд жагсдаг орон бол Хятад. Тэд нийт нүүрсний талыг дангаараа шатааж байна. Гэхдээ түүнийхээ дөнгөж 10 хувийг нь импортолдог.

Монгол Улс тэдний хэрэглээний 40 хувийг өнгөрсөн онд нийлүүлж чадсанаараа онцгой амжилт гаргасан юм. Сайндаа ч бас ийм том үр дүнд хүрчихээгүй. Маогийн “хүүхдүүд”-ийн гол түнш авсралиуд үерт автсаны улмаас бидний од гийсэн нь тэр байжээ.

Гэвч бид нүүрсээ зах зээлийн үнээр борлуулж чадахгүй явсаар өнөөдөртэй золголоо. Барууны хэвлэлүүдэд дурдсанаар “Монголчууд нүүрснийхээ үнийг шударгаар тогтоож Хятадад худалдахгүй байгаа талаар гомдоллодог билээ. 2011 онд Тавантолгойд байгуулсан гэрээний талаар маргаан үүссэний дараагаас эхлэн энэ онд тус компанид нийлүүлэх нүүрсний тээвэрлэлт буурсан юм” гэжээ. Ойрын хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй төмөр замын сүлжээнд төр, засаг найдаж байгаа.

 

ОЙРЫН ИРЭЭДҮЙГЭЭ ТОЛЬДОХУЙ

 

Энэ улиралд дэлхийн зах зээл дээр нүүрсний олборлолт буурсан, Азийн эрэлт үлэмж нэмэгдсэнээс шалтгаалан шатдаг “чулуу”-ны үнэ өсөх хандлагатайг “Heraldnet.com” цахим хуудаст мэдээлжээ. Австралийн Ньюкэстл боомтод чулуун нүүрсний үнэ түүхэнд хамгийн багаар бичигдсэн 2009 оны ханшаасаа “өгсөж” 77.6 ам.долларт хүрчээ. Гэвч туршлагатай зарим шинжээчийн болгоомжлуулснаар үнэ удахгүй унаж мэднэ.

CIMB Group Holdings Bhd  компани нүүрсний үнэ энэ улиралд 85 ам.долларт хүрнэ хэмээн тааварлах зуур Морган Стэнли 82 “ногоон” гэж тооцоолжээ. “Хятадын импорт ихээр идэвхжих төлөвтэй байна” хэмээн Мелбурн дахь “Australia & New Zealand Banking Group Ltd”-ийн бараа бүтээгдэхүүний стратегийн газрын дарга Марк Перван “Heraldnet”-д ярьсан байна.  Өөрөөр хэлбэл, манай гаригийн шинжээчид болоод судлаачид нүүрсний салбарт найдлага өндөр байгаа нь илт. Ялангуяа, зэс, алт гэж хошуурч байгаа энэ цаг үед дэлхийн хөгжлийн “хөдөлгүүр”-ийн гол хүнс нь нүүрс хэвээр байх төлөв улам тодорч байна. 

Эрчим хүчний зах зээлийн зөвлөх фирм “Wood Mackenzie”-ын тайланд дурдсан “2020 он гэхэд нүүрсний салбар газрын тос зэрэг өрсөлдөгч зах зээлээ давна” гэсэн мэдээлэл дээрхийг бататгаж байна. Нүүрсний зах зээлийн энэ өрсөлдөөнд Монгол Улс ямар төлөвлөгөөтэй оролцох вэ гэдгээ шийдэх цаг ирээд байна.

Биднийг төмөр замынхаа өргөн, нарийн царигийг сонгох гэсээр байтал, бас сонгосноо хэрэгжүүлэх гэсээр суутал дэлхийн эдийн засгийн салхи хаашаа ч эргэж болох эрсдэлтэйг туршлагаараа буйр зааж буй шинжээчид анхааруулж байна. Ирэх жил Хятадын эдийн засгийн өсөлт саарах төлөв ажиглагдаж эхэлсэн нь энгийн нэг статистик биш юм. Бас Энэтхэгийн үндэсний валют рупигийн ханшийн уналт нүүрсний импортын үнэд нөлөөлж мэдэх нь. Энэтхэг бол дэлхийд шатдаг “чулуу”-ны импортоороо хоёрдугаарт бичигддэг том тоглогч билээ. Иймд нэн түрүүнд төмөр замаа саадгүй ашиглалтад оруулж, Тавантолгойг зах зээлийн жамаар өрсөлдүүлэх цаг иржээ.

 

ТЭД БОЛГООМЖИЛЖ БАЙНА

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хятадын нүүрсний эрэлт үлэмж ихэсч, Австралид уурхайн эзэд олборлолтоо бууруулсан нь үнийг өсгөсөөр ирсэн юм. Нүүрсний экспортоороо Индонезийн дараа бичигддэг, Австралийн хоёрдугаарт яваа “New Hope Ltd” зэрэг компани нүүрсний тээвэрлэлт энэ онд 14 сая тоннд хүрнэ хэмээж буй таамаглалыг бууруулж тооцох нь зүйтэй гэжээ. Хятадын цахилгаан станцуудын нийлүүлэлт 25 хувиар буурсан нь импортын эрэлтийг өсгөж магадгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ нь Монголын хувьд экспортоо нэмэх хөшүүрэг болох бол Японы талд алдагдалд хүргэх юм. Цөмийн цахилгаан станцууд хаагдсанаас хойш наран улс нүүрсээр ирээдүйгээ төсөөлөх болсон билээ.

Энэ бүхний эцэст бодитоороо ирэх онд нүүрсний үнийг өсөлт, уналтын аль нь хүлээж байна вэ. Энэ асуултыг “Блүүмберг”-ээс есөн эдийн засагчийн дунд санал асуулга болгон тавьсан байна. Тэдний дийлэнх нь үнэ дунджаар 85.5 ам.долларт тогтоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголоос “Чалко”-д нийлүүлж буй нүүрсний үнээс багагүй “ногоон”-оор өндөр дүн. Манай улс дор хаяж гурван сая тонн нүүрс экспортолж байж “Чалко”-гийн өрнөөс гарна гэдгийг тооцвол үнийн өсөлт хэчнээн хөвөрсөн ч бидэнд ээлээ өгөх болов уу. Энэ бол бидний өмнө тулгамдаж буй төмөр замын дараа орох хоёр дахь сорилт юм.

 

ХЯТАДЫН ОЛБОРЛОЛТ БУУРНА

 

“Блүүмберг”-ээс 57 эдийн засагчийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлт буурч 7.4 хувьд хүрнэ. Энэ нь 1990 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт билээ. Шанхай дахь “CLSA” компанийн стратегич Иан Ропер “Хятад улс энэ жил нүүрснийхээ үйлдвэрлэлийн хэмжээг 300 сая тонноор бууруулсан” хэмээн өнгөрсөн наймдугаар сард ярьжээ. Дэлхийн нүүрсний ассоциацийн мэдээлэлд дурдсанаар энэ нь их хэрмийн эздийн нүүрсний нийт үйлдвэрлэлийн найман хувьтай тэнцэж байна.

 

АВСТРАЛИУД НАЙДАХГҮЙ БАЙНА

 

Дэлхийн чулуун нүүрсний хамгийн том тээвэрлэгч болох Австралийн “Glencore Xstrata” компани зарим төсөл болон ашиг орлого багатай уурхайнуудаа түр зогсоосон талаараа мэдээллээ. Австралийн Квинслэнд дахь “New Hope” компани Jeebropilly  уурхайнхаа олборлолтыг бууруулж Ravensworth уурхайнхаа үйл ажиллагааг ч багасгасан юм. “Өнөөгийн тогтсон үнийг харахад дэлхийн нүүрсний зах зээлийн бараг 30 хувь нь сөрөг хандлагатай байна” гэж “Glencore”-ийн нүүрсний салбарын тэргүүн Тор Петерсон хэлжээ.

 

ИНДОНЕЗ ОЛБОРЛОЛТОО БУУРУУЛНА

 

Индонезийн нүүрсний салбарынхан ч олборлолтоо хязгаарлах замаар үнийг өсгөхөөр зэхэж байна гэж Индонезийн Нүүрсний уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Боб Камандану Жакартад энэ сарын 8-нд ярьжээ. Ер нь нүүрсний олборлолтоо багасгах үзэгдэл Азиас гадна бусад тивд ч бий болоод байна. 

 

АНУ Ч ЯЛГААГҮЙ

 

Морган Стэнлигийн мэдээлж буйгаар АНУ энэ онд нүүрсний тээвэрлэлтээ 20 хувиар бууруулж 37 сая тоннд хүргэхээр байна. Тус банкны тайлагнаснаар энэ металлын дэлхийн дөрөв дэх томоохон тээвэрлэгч Колумб улс ч тээвэрлэлтээ 1.3 хувиар бууруулах нь.

Ийнхүү нүүрсний зах зээл дэлхийн бизнесийн ертөнцөөр тохуурхаж байна. Энэ дунд шийдлээ төлөвлөх гарцыг хайх л үлдлээ.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22