Худалдааг хөнгөвчлөх гэрээг оновчтой хийх нь чухал

2019-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Экспортод бүтээгдэхүүнээ гаргах нь  манай дотоодын компани, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гол зорилго байдаг. Энэ зорилгод хүрэхэд тэдэнд төрийн нэгдсэн бодлого, дэмжлэг, нэгдмэл байдал чухал байгааг онцолдог ч төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод өнөөдөр шийдвэртэй алхам хийхгүй байгааг шүүмжилсээр ирсэн. Өнөөдөр манай улс Европын холбооны улс болон Японы Засгийн газартай худалдааг хөнгөвчлөх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэвч далайд гарцгүй манай улсын тухайд тээвэр ложистикийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан энэ гэрээг ашиглах боломж бага аж. Тус гэрээгээр манай улс Европын орнуудад 7500 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлоход хөнгөлөлт эдлэх эрхтэй юм байна. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүний жагсаалтын 50 хувийг   манай оронд үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүн  эзэлдэг  байна. Түүнчлэн олон улсад стандартын өндөр шаардлага тавьдаг. Тухайлбал, Европ болон Японы хэрэглэгчид манай ноос, ноолуур болон эсгий бүтээгдэхүүнийг ихээр авах сонирхол байдаг ч стандартын шаардлага хангадаггүй аж. Тухайлбал, Японы хэрэглэгчид  манай эсгий шаахайг хэрэглэхийг хүсдэг ч  барааны код олгох ажил  учир дутагдалтай зүйлс байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эсгий шаахайны улыг хальтрахаас сэргийлж арьс  болон бусад резинэн материалаар хийхэд хилээр уг бүтээгдэхүүнийг гаргадаггүй. Учир нь эсгий бүтээгдэхүүн зөвхөн эсгийгээр байх өөр ямар нэгэн туслах материал ороогүй байхаар кодлодог учраас тэр. Энэ мэтчилэн олон бүтээгдэхүүн дээр асуудал гардаг байна.  Тэгэхээр ямар нэгэн улс оронтой худалдааг хөнгөвчлөх гэрээг байгуулахдаа төрийн байгууллага нь мэргэжлийн холбоод, судлаач төрийн бус байгууллагатай хамтарч тэдний санал хүсэлтийг тусгах хэрэгтэй. Ингэснээр уг гэрээг үр дүнтэй ашиглах боломж ихэснэ хэмээн судлаач зөвлөж байсан юм. 1990 онд манай улс АНУ-ын худалдааны хөнгөлөлтийн нэгдсэн системд хамрагдаж байжээ. Гэхдээ зөвхөн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн дээр ашиглаж хэлэлцээрийн үр дүнгээр тухайн үед манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байв. “Тухайн үед манай Засгийн газрын алдаатай бодлогоор уу, Хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд олноор  байгуулагдаж  түүхий эд, материалаа тус улсаас авдаг болж түүгээр зогсохгүй манай оёдолчдыг үйлдвэртээ ажиллуулж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлжээ. Харамсалтай нь  уг бүтээгдэхүүний орлого Хятад улс буюу хөрөнгө оруулагч руугаа ордог. Ингээд хөнгөлөлтийн систем хэрэгжих хугацаа дуусангуут хөрөнгө оруулагч нар гарч явжээ. Харин оронд нь хэдэн эвдэрхий оёдлын машин, ажилгүй болсон оёдолчид үлдсэн гэдэг. Хөнгөлөлтийн системийн үр дүн манайд хангалтгүй хэрэгжсэн ч  манай оёдолчдын  чадвар сайжирч, туршлагажсаны үрээр өнөөдөр тэд хувьдаа амин зуулгаа залгуулах оёдлын цех байгуулж байсан түүхтэй. Харин өнөөдрийг хүртэл  тэднийг нэгтгэх, хөнгөн үйлдвэр байгуулах төрийн бодлого үгүйлэгдэж тэдний төлөө ажиллах ТББ-ууд болон МҮХАҮТ нь хүртэл  санаачлагатай ажиллахгүй байгаа юм. Тэгэхээр цаашдаа манай улс худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ямар нэгэн улсын хөнгөлөлтөд хамрагдвал  дараа нь үүний үр дүнд бидэнд юу үлдэх вэ гэдгийг хөгжлийн бодлогтойгоо уялдуулах ёстой “ хэмээн эдийн засагч, хуульч Б.Хаш-Эрдэнэ ярьсан юм. Үүнээс гадна манай улсад элэгтэй АНУ-ын Конгрессын гишүүн манай оронтой худалдааг хөнгөвчлөх гэрээ байгуулахаар ажиллаж буйг салбарын яамны мэргэжилтэн хэлсэн. Нөгөөтэйгүүр хүн ам, эдийн засаг багатай манай орны тухайд ядаж хоёр хөрштэйгөө гадаад худалдааг хөнгөвчлөх гэрээг аль аль талдаа ашигтайгаар байгуулах хэрэгтэйг эдийн засагчид  онцолж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.4 № 43, 44 (6010, 6011)
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах а

15 цаг 59 мин
У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарах үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэнд “Мобиком”-ын захирлуудтай хамт байсан т

15 цаг 59 мин
Хархорум хотын зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Хархорум хотын Зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Өчигдөр 19 цаг 30 мин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Өчигдөр 14 цаг 31 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Өчигдөр 14 цаг 20 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Өчигдөр 14 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Өчигдөр 14 цаг 09 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

Өчигдөр 06 цаг 00 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

Өчигдөр 06 цаг 00 мин