Eva: 2018 онд илүүдэл жиндээ баяртай гэж хэлж чадсан 10 од

2018-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН  

2018 онд Оросын шоу бизнесийн од-алдартнуудаас  “өөртэйгөө ажиллаж, өөрийнхөө илүүдэл жинд баяртай” гэж хэлж чадсан  10-ыг нь eva.ru онцолжээ.

  Глафира Тарханова бол жүжигчин  бас дөрвөн хүүхэдтэй ээж. Жирэмсэн байхдаа дунджаар 20 кг-аар жин нэмж байсан бүсгүй 2018 онд гоолиг сайхан биеэрээ гайхуулахаар хэмжээнд очтолоо өөртэйгөө ажиллаж чаджээ.     Анастасия Денисова  Оросын телевизийн “Деффчонки” олон ангит киноны од жүжигчин. Зөв хооллолт, спорт хоёрын ачаар гоолиг сайхан болсон гэнэ.     Полина Гренц жүжигчин. “Физрук” олон ангит киноны мариалаг бүсгүй өнөөдөр фото модель шиг харагдаж байна.     Александра Бортич  “Би турна” гэдэг кинонд тоглохын тулд 20 кг нэмэх шаардлагатай болж. Харин дараа нь гурван сарын дотор түүнээсээ салж чаджээ. Урлагийн төлөө ийм зүтгэл-хөдөлмөр гаргаж чадсанаараа тэрээр “Glamour” сэтгүүлийн “Оны эмэгтэй”-гээр тодорчээ.     Маша Малиновская  Оросын NTV телевизийн нэвтрүүлэгт орсоныхоо дараа жин нэмсэн байна гэдэг шүүмжлэл олныг сонсчээ. Амттанаас татгалзаж, дасгал хөдөлгөөнд шамдсанаар тэрээр телевизийн хөтлөгчийн карьераа эхэлж байснаасаа ч илүү гоолиг болжээ.     Галина Боб  жүжигчин, дуучин. Өнгөрч байгаа 2018 онд 18 кг жин хасаж чаджээ.     Надежда Ангарская  Оросын телевизийн Comedy Woman шоуны жүжигчин. Бүхэл бүтэн 30 кг-ыг хаяхдаа тэрээр хатуу дэглэм гэхээсээ илүүтэйгээр фитнесээр хичээллэж, хооллолтдоо анхаарчээ. Тэрээр орой 18 цагаас хойш хоол идэх болон хатуу архи уухаас татгалзсан байна.     Жүжигчин Мария Кожевникова  гурван удаа ээж болохдоо 27-40 кг жин нэмж байсан нь ард үлджээ. Биеийн тамирын идэвхтэй дасгал хөдөлгөөн- зөв хооллолт хоёр нь  жүжигчин бүсгүйн илүүдэл жингээсээ салах гол арга нь болжээ.   Оросын хошин урлагийн нэрт жүжигчин  Елена Степаненко  2018 онд хоёр зүйлээс салжээ. Эхнийх нь  33 жил ханилсан жүжигчин Евгений Петросянаас гэрлэлтээ цуцлуулжээ. Хоёр дахь нь 46 кг илүүдэл жингээ хаяж чаджээ.  Хоолныхоо хэмжээг багасгаж, өдөрт хоёр литр цэвэр ус ууж байсан нь жин хасахад нөлөөлсөн гэж тэрээр ярьсан байна.       Продюсер Максим Фадеев  2018 онд илүүдэл жинтэйгээ тэмцэгчдээс хамгийн топ нь.  Тэрээр 60 кг жин хассан байна. Ийм амжилт гаргаж чадсан нууцаа хөгжимчин одоохондоо дэлгээгүй байгаа гэнэ. Гэхдээ түүнд өөрийн гэсэн арга байсан нь мэдээж бөгөөд удахгүй түүнийгээ ч дэлгэж буй заа.   Эх сурвалж: polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

3 цаг 22 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

8 цаг 34 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

8 цаг 34 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

8 цаг 34 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 3 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

19 цаг 21 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин