Ерөнхийлөгч 50 эрдэмтний хамтын бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ

2018-12-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр /12.29/ "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх НАЙМАН БОТЬ бүтээл Төрийн соёрхол хүртлээ. Тус найман боть цуврал бүтээлийг туурвихад ШУА-ийн Геологи-эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, МУИС, ШУТИС болон хувийн компанид ажиллаж байгаа, чөлөөнд гарсан нийт 50 орчим эрдэмтэн геологчид оролцсон байна. Тэдгээр эрхмүүд болох Шинжлэх ухааны доктор Жамбын Бямба, академич Ринчений Барсболд, Шинжлэх ухааны доктор Очирын Гэрэл, Шинжлэх ухааны доктор Жаргалын Лхамсүрэн, Монгол Улсын Зөвлөх инженер Самбаллхүндэвийн Алтангэрэл, Шинжлэх ухааны доктор Намжилын Жадамба нарт Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртээсэн нь энэ юм. Цуврал бүтээлийн ач холбогдол 1. Эдгээр бүтээл нь хамгийн түрүүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологч-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл болж байгаа юм. 2. Энэ бүтээлүүд нь геологи, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ үед гадаад, дотоодын өргөн олон геологчидын эрэлт хэрэгцээг ямар нэгэн хэмжээгээр хангахад чиглэгдсэн. 3. Их, дээд сургууль ба коллежид геологи, эрдэс баялгийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад үндэсний хэл дээр бичигдсэн сурах бичиг ховорхон байгаа энэ үед гарын авлага, лавлах материал болж байна. 4. Өөрийн орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын нөөцийг нэгэн цаг үеэр тасалбар болгон нэгтгэнэ гэдэг бол ганцхан улс дотооддоо улс орныхоо болон аймаг орон нутгийн хөгжлийг түргэсгээд зогсохгүй улмаар дэлхий дахинд өөрийн орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулахад онцгой чухал ач холбогдолтой юм. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

3 цаг 24 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

8 цаг 36 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

8 цаг 36 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

8 цаг 36 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 4 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

19 цаг 23 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 30 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин