С.Эрдэнэ: МАН дотроо асуудлаа шийд, битгий Монгол төрийг бузарлаад бай

2018-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол үндэстний аюулгүй байдал алдагдлаа. Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй Ерөнхий сайдтай болчихсон. Тиймээс би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлж байна. Хуулийн хугацаанд нь хариулж өгөөч. Танай намын хагарлаас болж Монгол төр гацлаа. Засгийн газрын гишүүд нь УИХ-ын хуралдаандаа суухгүй, УИХ-ыг бойкотлоод сууж байна.  УИХ нь хуралдаж чадахгүй байхад яаж Засгийн газар ажиллах юм. Улс төрийн хийрхлээсээ салцгаа. МАН дотоодын зөрчлөө нам дотроо шийд. “60 тэрбум”, ЖДҮ нар нам дотроо шийд, битгий Монгол төрийг бузарлаад бай. Энэ намын зодоонд монголчууд оролцохоо больё. АН цаашид ч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ. Болохгүй бол цаашид АН-аас МАН-ыг татан буулгах асуудлыг тавина" гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. -Парламентын гишүүд ирцээ бүрдүүлж, чуулганыг хуралдуулах талаар дотроо ойлголцож болохгүй байна уу? -Эд дотроо асуудлаа шийдэхгүй бол бид юу ч хэлээд үр дүнгүй байна. Эд одоо болих хэрэгтэй. Шүүмжилж болдоггүй Ерөнхий сайдтай болсон. Юм хэлэхээр УИХ-аа бойкотлоод Засгийн газрын гишүүдээ хурааж аваад явна. Засгийн газрыг шүүмжилсэн хүн бүрийг хужаагийн эрлийз, Миегийн талын хүн гэх юм. Эрх үүргээ хэрэгжүүлэхгүй мөртлөө гудамжинд гарч попроод яваад байгаа юм. Ялангуяа ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ичих хэрэгтэй. Иргэдийн боломжийг хулгай хийчихээд шударга үнэний дүрд тоглоод байгаа гишүүдийг ойлгохгүй байна. -АН-ын бүлэг хэвээрээ байгаа юу? -Манай бүлэг хэвийн ажиллаж байгаа. Л.Болд өөрөө албан ёсоор өргөдлөө өгөөгүй байгаа. -УИХ-ын даргыг огцруулах шаардлага зөв үү? -УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл байгаа. Хуулиа л дээдлэх хэрэгтэй. Хуулиас гадуур попороод явж болохгүй.Тэр дундаа УИХ-ын гишүүд хуулиа л хэрэгжүүлэх хэрэгтэй. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

3 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

8 цаг 35 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

8 цаг 35 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

8 цаг 35 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 3 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

19 цаг 22 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин