С.САРУУЛ
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.12.27/ Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар дараах хүмүүс гавьяат цол хүртлээ.
Монгол Улсын гавьяат цол
Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Балдангийн Галбадрах,
- “Их засаг” их сургуулийн аж ахуй эрхэлсэн проректор Жамбалын Хайдав
Монгол Улсын гавьяат багш цолоор
- Монголын Хүүхдийн ордны дуу хөгжмийн багш Сандуйжавын Ганчимэг,
- Нийгмийн ухааны дээд сургуулийн багш Санжаажавын Дамба,
- Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Дорждэрэмийн Лхагвасүрэн,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өндөр настан, ахмад багш Гочоогийн Наянтай,
- Орхон их сургуулийн инноваци эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Цэдэндамбын Содов,
- “Шинэ-Үе” дунд сургуулийн орлогч захирал Нямаагийн Цэрэндолгор,
- Монголын хүүхдийн ордны багш Батнасангийн Энхтуяа
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор
- Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч Цэндийн Алтанцэцэг,
- СУИС-ийн дуулаачийн ангийн ахмад багш Дуламын Баасанжав,
- “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цол
Монгол Улсын гавьяат малын эмч цолоор
- Дорнод аймгийн Булшан сумын өндөр настан Рагчаагийн Дугар.
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор
- “Улаанбаатар” фитнесс клубын тамирчин Гамбагын Угалзцэцэг
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор
- ГХЯ-ны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Далхаагийн Дуйнхаржав,
- Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан, ахмад тээвэрчин Гимбэлийн Падсүрэн
Монгол Улсын гавьяат хуульч цолоор
- “Сутай” хууль зүйн дээд сургуулийн захирал Дамдины Алтангэрэл,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор профессор Тэшигийн Мөнхжаргал
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор
- “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайхан.
Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор
- АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш Гочоогийн Мэндсайхан,
- Нялхасын клиник сувилалын ерөнхий менежер Хашбатын Хаш-Иш нарыг хүний гавьяат эмч
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
- Үндэсний төв номын сангийн ахмад судлаач, зааварлагч Шарав-Арилдын Базар,
- Хууль сахиулахын их сургуулийн ахмад багш Дамбын Цогт-Очир нарыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
- Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын морин хуурын багш Юндэнгийн Дэлгэрнасан,
- Хөгжим бүжгийн коллежийн аж ахуйн албаны дарга Дагванамдалын Баатар,
- Монгол Улсын консерваторын багш Балжиннямын Пүрэвдорж нарыг шагналаа.
Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
- Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ,
- ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Жамсрангийн Баяртогтох нарыг шагнав.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор
- Шинжлэх ухааны академийн хэл, зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Очирбатын Самбуудоржийг шагналаа.
Эх сурвалж:
www.polit.mn