Эхнэрүүдээ өмөөрч зодолдоод нэгнийхээ аминд хүрчээ

2018-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн нутагт “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн “Б” бусдад зодуулж амиа алджээ. Түүнийг улс төрийн шалтгаанаар амиа алдсан гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “иргэн “Б” Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай энэ сарын 19-ны өдөр ирж хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялиг буюу хүндэлж харьцсангүй гэх зүйлээс болж маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулсан байна. Хоёр эхнэр нь биенээ хүндэлж харьцсангүй гэсэн өчүүхэн шалтгаанаас үүдэн маргалдаж эхнэрүүдээ нөхрүүд нь өмөөрч зодолдон улмаар нэгэн амь насаа нөгөө нь эрх чөлөөгөө алдаж харамсалтай” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Өчигдөр 16 цаг 02 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Өчигдөр 15 цаг 33 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Өчигдөр 14 цаг 38 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Өчигдөр 11 цаг 54 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Өчигдөр 11 цаг 46 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 35 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

Өчигдөр 06 цаг 00 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Уржигдар 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Уржигдар 14 цаг 27 мин