Т.САЙХАН
Засгийн газрын өнөөдрийн /12.26/ ээлжит хуралдаанаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярыг чөлөөлсөн байна. Дэд сайдыг чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй бөгөөд улс төрийн зорилготой байсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Б.Энхбаярыг 2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон. Тэрээр дэд сайдаар томилогдохоос өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn