АТГ: Зарим аймаг ИТХ-ын даргын нөөц хөрөнгийг шинээр бий болгосон

2018-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ АТГ-аас сар бүрийн 25-ны ээлжит хурлаа хийх үеэрээ орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллах явцдаа тухайн аймаг, сумын эрх бүхий албан тушаалтнуудын батлан гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянан үзэж авлига гарах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэн хуульд нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох албан бичгүүдийг хүргүүлжээ. Тухайлбал, 2018 оны арванхоёрдугаар сард Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нийт 48, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 22 тушаал, шийдвэр, журам, дүрмийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн авлигын эрсдлийг бууруулах санал явуулсан байна. Мөн орон нутаг, нийслэл дүүрэг дэх Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт  журамд зааснаас гадуур үр ашиггүй зарцуулж байгаа нь авлигын эрсдэл үүсгэж байгаа талаар АТГ-аас удаа дараа анхааруулж, холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлжээ. Зарим зөрчил, гэмт хэргийн шинжтэй шалгагдаж буй асуудлууд ч байгаа аж. Гэтэл зарим аймагт ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх зүйлийг шинээр гарган ажиллаж байгаа мэдээллээ. Тухайлбал, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт байгаа уг хөрөнгийн зориулалтыг зохицуулсан журам нь Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргад олгосон бүрэн эрхэд халдсан, төсөв хөрөнгө дураараа захиран зарцуулах, авлигын эрсдэл үүсгэх нөхцөл боломж бүрдүүлсэн гэж болохуйц байна гэж үзжээ. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

46 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 6 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 18 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 18 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 18 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 46 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 5 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин