“Хүний амины мөрдөгч” Готов миний багш

2018-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.ОЮУНБААТАР Монгол Улсын Шадар сайд асан, ахмад хуульч   Монголын цагдаа, Мөрдөн байцаах байгууллагын 1970, 1980 онд нэр нүүр болж явсан нэгэн ахмад хуульч, Улсын цагдан сэргийлэх газрын ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Готов гэж сайхан буурлыг дурсан санаж энэ нийтлэлийг тэрлэж сууна. Одоогоос 43 жилийн тэртээ 1975 оны өвлийн эхэн сард Октъябрын баярын дараахан Хууль цаазын сургууль дээр УЦЕГ-ын харъяа мөрдөн байцаах газрын дарга Чулуунбат хурандаа ирж шилдэг тэргүүний оюутнуудын хувийн хэрэг үзэж судлан ярилцлагад дуудаж бөөн ажил өрнөв. Оюутнуудын дунд шилдэг оюутан сонгож ЗХУ-д Цагдаагийн кримналистикийн ангид суралцуулах юм гэнэ, ЦЕГ-ын онц хүнд хэргийн мөрдөн байцаагчаар томилох юм гэнэ гэсэн яриа ам дамжин ярьж байв. 60-аад оюутнаас бидний найман хүүхэд шилж сонгон МБГ дээр аваачиж ярилцлагад оруулж хамгийн сүүлд манай ангийн Шатарбалын Хаянхярваа бид хоёр тунаж үлдэв. Ш.Хаянхярваа маань сургуулиа төгсөөд олон жил Хилийн ба дотоодын цэрэг, Армийн прокурорын газарт шилдэг мөрдөн байцаагч, албаны дарга бүх цэргийн хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах газрын дарга дэд хурандаа, цолтой байгаад хоёр жилийн өмнө бурхан болсон доо. Чулуунбат хурандаа Хаянаа бид хоёрыг МБГ-ын хамт олонд танилцуулж УЦСЕГ-ын даргын “олон нийтийн мөрдөн байцаагч” гэсэн үнэмлэх гардуулж, намайг ахлах мөрдөн байцаагч хошууч С.Готов гэдэг настайвтар, дуу цөөнтэй хүн дээр хуваарилав. Энэ бол оюутны дадлагын ажил биш, дагалдан ажилтан ч биш ямар ч цалин хөлс байхгүй. Оюутан хичээлээ тараад мөрдөн байцаах газарт ирнэ, хэрэг уншина, мөрдөн байцаалтад сууна. Хааяа гадуур үзлэг, мөрдөн шалгах ажилд явна. Готов гуайг хамт олон нь их хүндэтгэнэ бүр “хүний амины хар” Готов гэдгээрээ алдартай. Бидний хүүхэд нас ялангуяа, 10 жилийн сургуульд хөдөлгөөнтэй, хэрэг түвэг тарина, цагдаад дуудагдана, дэглүүлнэ, дээрэлхүүлэх дургуй. С.Готов байцаагч тэр үеийн хүүхэд бидний төсөөлдөг, айлгадгаас огт өөр цагдаа байлаа. Тэр хүн амины ноцтой олон хэргийг мөрдөж хөдөө гадаа, цаг наргүй явна. Тэр үеийн Монгол, Хятад залуучууд бүлэглэн хөрөнгөлөг хятад голдуу иргэдийг дээрэмдэх, өмчийг хулгайлах, бүр амь насыг хөнөөх хэрэг гарч байлаа. Готов байцаагч Чинбат, Батмөнх, Жан овогт хятад гурван залуу дээрмийн бүлэг байгуулж жил гаруй олон айл ухаж, шөнөөр 100 айл, 7 буудал, Дэнжийн мянгад дээрэм хийж их ч хөлжсөн. Хамгийн сүүлд Шаамарт ногоо тарьдаг монгол эхнэртэй, хятад өвгөнийд очиж хоноод шөнө босож амийг нь хөнөөж, эхнэр Дулмаагийн толгойг архины шилээр цохиж ухаан алдсаныг нь үхсэн гэж бодоод 800 орчим төгрөг, ихээхэн хөрөнгийг авч зугтсан хэрэг дээр миний бие хамтран ажиллаж багшийнхаа хэлсэн заасныг хичээнгүйлэн гүйцэтгэж, мөрдөн байцаах ажлын дөртэй болж билээ. Тэр хэргийг мөрдөн байцаалтын явцад их хэмжээний мөнгөн эдлэлээ нуусан мэдээлэл байдаг, яаж ч нэгжээд шахаад, шалгаад юу ч олоогүй. Готов мөрдөгч хэрэгтэнд маш хүнлэг хандана, зандарна гэж үгүй учирлаж, ухуулж гэм бурууг нь ойлгуулна. Жан овогт хятад хүн амины хэрэгт ялын дээд хэмжээ авах нь ойлгомжтой болж ганц худгийн шоронгоос Готов байцаагчийг дуудуулж тэр хүнтэй л ярина гэж уулзан, төмөр лаазанд хийж нүхэнд нуусан мөнгөн эдлэлээ гаргаж өгч байсан. Өнөөгийн бохир улстөрчид МАНАН-гийн мэдлийн гар хөл болсон зарим нөхөд, хууль хяналтын байгууллагын нэр хүндийг шавартай хутгаж байгааг хараад их харамсдаг юм аа. Тухайн үеийнхээ дуулиант, ээдрээ төвөгтэй хүн амины хэргүүдийг голчлон С.Готов байцаагчид хуваарилна. Тэр ч цаг наргүй, өдөр шөнөгүй зүтгэнэ. Шөнийн цагаар их сууна. Хэрэг мөрдөх төлөвлөгөө тэмдэглэлийг хуучин монгол бичгээр бичнэ. Болгарын ВТ тамхи их татна. Тэр үед ажлын цагийн ойлголт цаасан дээр байснаас өдөрт 15-16 цаг ажиллана. Шөнийн 11-12 цагт л гэртээ харина. Аз таарвал жижүүрийн машинаар хүргүүлнэ. Өглөө ажил дээрээ 09:00 цагт яг л байж байна.  Сэр-Одын Готов ардын хувьсгалтай нас чацуу, Ардын цэргийн албанд татагдан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, Жанчхүүгийн даваа, Жэхэ хот хүрч явсан ахмад дайчин буурал сүүлд 1951-1952 онд Хууль цаазын дунд сургуулийг онц дүнтэй төгсөж ирээд прокурорын байгууллага байгуулагдахад мөрдөн байцаагчаар ажиллаж, дараа нь УЦСЕГ-т мөрдөн байцаагчаар он удаан жил ажиллаж байгаад бурхан болсон. Хүүхдүүд нь сайн аавынхаа нэрийг өндөрт өргөж явна. Энэ алдартай хүний ач, зээ нараас өвөөгийн мэргэжлийг өвлөх биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 50 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин