Имарт 2018 оны шилдэг “Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер”-ээр тодорлоо

2018-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг "Энтрепренер 2018" ёслолын ажиллагаа 12-р сарын 21(Ба)-ний өдөр 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус ёслолоор нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг ба энэ оны “Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер”-ээр Скай хайпермаркет ХХК буюу ИМАРТ шалгарсан байна. “Скай Хайпермаркет” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Фермэрүүдийг дэмжих хөтөлбөр”, МҮХАҮТанхимтай хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөр” ажлын хүрээнд 200 гаруй жижиг дунд аж ахуйн нэгж хамрагдан үйлдвэрлэл, менежмент үйл ажиллагаа, сав баглаа боодол, нийлүүлэлтийн стандартын хувьд сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх бүрэн боломжтой болж чадавхижсан. Дотоодын 700 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, тэдгээрт Имартын худалдааны Know-how хуваалцаж байна. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл, сав баглаа, нийлүүлэлтийн сувгийг хөгжүүлэх чиглэлээр БНСУ, БНХАУ, Узбек, ОХУ зэрэг орнуудад хамтарсан бизнес аялал хийх, гадны мэргэжилтэн урьж зөвлөгөө өгөх зэргээр нягт хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд интоор, эрдэнэшиш, гүзээлзгэнэ, пицца, талх нарийн боов, түргэн хоол гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт шинэхэнээр нь, хямд үнээр очих боломжийг бүрдүүлж чадлаа. “Скай хайпермаркет” ХХК нь 2017 онд "Оны онцлох хөрөнгө оруулагч Энтрепренер”-ээр шалгарч байсан ба ийнхүү онцлох “Энтрепренер” шагналыг 2 дахь жилдээ хүртэж байгаа юм. Нээлтээ хийгээд 2 жил хагас хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч 2 жил дараалан “Энтрепренер” шагналыг хүртэж буй нь нээгдсэн цагаасаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан хичээн ажиллаж буйн баталгаа болж байна.
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 10 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 22 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 22 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 22 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 50 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 9 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин