Фото: Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавыг сүүлчийн замд нь үдлээ

2018-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавыг /1939-2018 он/ өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Их найрагчаа сүүлчийн замд нь үдэх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, М Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спортын алдартнууд оролцож, хүндэтгэл үзүүлж, гэр бүл төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийллээ. Түүний​ “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис”, “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай”, “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, Гоож-Нан-аа дуулалт жүжиг, “Аравдахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээлүүд нь олон түмэнд танигдсан билээ. Түүний гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртээж, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнажээ. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын ажилч хичээнгүй, нөхөрсөг зан, дундаршгүй авьяас билэг, зарчимч чанар, суут бүтээлүүд, Монголын уран зохиолын төлөөх зүрх сэтгэл нь түмэн олноо үүрд дурсагдах болно.   Эх сурвалж: www.polit.mn
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

4 цаг 38 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

5 цаг 50 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

6 цаг 24 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

13 цаг 4 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

13 цаг 19 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

13 цаг 19 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13