Оны шилдэг тамирчин М.Нандинцэцэгийн талаарх онцлох баримтууд

2018-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МҮОХ-ноос жил бүр оны шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно-2018" ёслолын ажиллагаа боллоо.  Энэ жилийн эмэгтэй шилдгээр ДАШТ-ээс анхны хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг тодорсон юм.  Түүний талаарх онцлох баримтуудыг хүргэж байна. 1. Мягмардуламын Нандинцэцэг 1988 оны зургадугаар сарын 3-нд төрсөн. ОУХМ, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин.
2. Тэрээр айлын том охин бөгөөд доороо хоёр эрэгтэй дүүтэй. М.Нандинцэцэг хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй, дандаа эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг охин байсан гэнэ.  Эр зоригийн спорт боксоор 15 наснаасаа эхлэн хичээллэжээ. 3. Боксын спорт хүний эр зориг, тэсвэр тэвчээр гээд олон зүйлийг шаарддаг нь түүний сонирхлыг татсан гэдэг. М.Нандинцэцэг Монголын боксын спортын эмэгтэйчүүдийг нэгтгэсэн Л.Энхбаатар багшийн шавь бөгөөд тэрээр багшийнхаа анхны эмэгтэй шавь болж байв. 4. Түүнийг боксоор хичээллэж эхлэхэд эцэг, эх нь ихэд дургүйцсэн гэдэг. Тэрээр 2003 онд Улсын аваргаас хүрэл медаль хүртсэнээр дургүйцлийг бахархал болгон өөрчилжээ. 2010 оноос боксын Улсын шигшээд багтжээ. 5. М.Нандинцэцэг Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн жил дарааллан түрүүлсэн. Энэхүү амжилт нь түүнийг Монголын эмэгтэй боксчдоос хамгийн олон удаа аварга цол хүртсэн тамирчин болгосон юм. 6.  Тамирчин бүсгүй 2010 оны Азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн Азийн аваргаас медаль хүртэх нь ойлгомжтой болсон билээ.Тэрээр улсын аварга болохоосоо өмнө М.Бямбацэцэг гэх тамирчинд үргэлж ялагддаг байжээ. Бүр түүнийг хожчихоод бокс тоглохоо болино гэж боддог байсан гэнэ. 7. М.Нандинцэцэг аялах хоббитой . Тэрээр аялах хоббиндоо хөтлөгдөж, МУБИС-ын БТС-ын спорт, аялал жуулчлалын ангийг төгсчээ. Эх сурвалж:www.polit.mn 
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 49 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 15 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин