С.САРУУЛ
Сүхбаатар аймгийнхан УИХ-ын гишүүн Ж.Батзанданд Гангар хун цом гардуулсан талаарх түүний жиргээг
Сошиалын сонин буландаа онцоллоо. Энэ талаар Ж.Батзандан гишүүн Шударга ёсны төлөө өрнүүлж буй тэмцлийг сүхбаатарчууд маань үнэлж, нутгийн дээд шагнал болох ГАНГАР ХУН цомоо гардууллаа. Өнгөрөгч зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо олоход Сэцэн ханыхан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалыг хийсэн 7 хүний 3 нь сүхбаатарынх байсан. Энэ зууны эхээр хийж буй шударга ёсны төлөө тэмцэлд мөн л сүхбаатарчууд оройлон оролцож байна. Бид энэ тэмцлийн үр дүнд алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн олж өгөх болно. Тэмцлийг маань дэмжиж, энэ хүндтэй шагналыг олгосонд баярлалаа, сүхбаатарчууддаа гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn