Х.Оюунболд, Д.Цэрэннадмид
Соёлын төв өргөөнд энэ жилийн спортын шилдэг тамирчныг шалгаруулдаг Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал олгодог “Бөртэ Чоно”2018 амжилттай болж өндөрлөлөө. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа оны шилдэг багш номинацийн шагналыг Чингэлтэй дүүргийн 52-р сургуулийн багш Ц.Ууганжаргалд олгосноор эхэлсэн юм. Түүний дараа оны шилдэг олимпийн танхимаар Өмнөговь аймгийн спортын төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р сургуулийн “Элсэн цагариг олимпийн танхим хүртлээ. Ийнхүү үргэлжилсэн үйл ажиллагааны үеэр тодорсон шилдэг тамирчин, дасгалжуулагч, спортын холбоодын жагсаалтыг танилцуулъя.
Оны шилдэг багшаар: Чингэлтэй дүүргийн 52-р сургуулийн багш Ц.Ууганжаргал
Оны шилдэг олимпийн танхимаар: Өмнөговь аймгийн спортын төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р сургуулийн “Элсэн цагариг олимпийн танхим
Оны шилдэг олимпийн зөвлөлөөр: Баянзүрх дүүргийн “Нагано” олимпийн зөвлөл
Оны шилдэг олимпийн зүтгэлтнээр: ХХЕГ-ын харьяа “Хилчин олимпийн зөвлөлийн арга зүйч Ж.Даваасүрэн
Оны шилдэг спортын сэтгүүлчээр: “ETV” телевизийн спортын сэтгүүлч С.Шижирбат
Оны шилдэг клубээр: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб
Оны шилдэг шүүгчээр: Жүдо бөхийн Олон улсын шүүгч Т.Энхцэцэг
Оны шилдэг менежменттэй спортын холбоогоор: Монголын уулчдын холбоо, Пауэрлифтингийн нэгдсэн холбоо
Оны шилдэг бүтээн байгуулалттай спортын холбоогоор: Монголын байт харвааны холбоо
Оны шилдэг хөрөнгө оруулалттай холбоогоор: Монголын хөнгөн атлетикийн холбоо
Оны олимпийн бус төрлийн шилдэг спортын холбоогоор: Монголын шатрын холбоо, Самбо бөхийн холбоо
Оны олимпийн төрлийн шилдэг спортын холбоогоор: Монголын Гимнастикийн холбоо, Жүдо бөхийн холбоо
Оны шилдэг холбооны ерөнхийлөгчөөр: Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан
Оны шилдэг холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар: Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан
Оны шилдэг спорт тоглоомын багаар: Мөсний хоккейн шигшээ баг
Оны шилдэг залуу тамирчнаар: Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт Л.Сосорбарам
Оны шилдэг дасгалжуулагчаар: Буудлагын спортын дасгалжуулагч Ж.Ганхуяг, Хөлбөмбөгийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, Хоккейн спортын дасгалжуулагч А. Мэргэн
Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар: Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан
Оны шилдэг эмэгтэй тамирчин: Буудлагын спортын тамирчин Г.Нандинзаяа, чөлөөт бөхийн тамирчин О. Насанбурмаа
Оны шилдгийн шилдэг тамирчнаар: ОУХМ, боксчин М.Нандинцэцэг
Оны шилдэг эрэгтэй тамирчин: Азийн наадмын хүрэл медальт боксчин Э.Цэндбаатар, жүдочин Ө.Дүүрэнбаяр
Оны шилдгийн шилдэг тамирчнаар: Азийн наадмын хүрэл медальт жүдочин Л. Отгонбаатар нар тус тус тодорч Бөрта Чоно наадмаас шагнал хүртлээ.Харин оны шилжин явах цомын эзнээр ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ, боксчин М. Нандинцэцэг тодорсон юм.
Эх сурвалж: polit.mn