Монголчууд 72 жилийн өмнө өвлийн өвгөнтэй анх танилцжээ

2018-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.Гантулга

Шинэ жилийн баярыг хүүхэд бүхэн тэсэн ядан хүлээдэг.  Учир нь тэд өвлийн өвгөнд хүслээ шивнэсэн. Сүрлэг том гацуур модны дор цасан охин, цаа бугаа дагуулсаар, урт цагаан сахалтай өвлийн өвгөн орж ирэх мөч хамгийн сайхан. Тэрээр уут дүүрэн бэлгээ тарааж, угтах оны ерөөлөө тавихад цагийн зүү 12:00 –ийг заасаар он солигддог билээ. Тэгвэл шинэ жилийн баяр, онцлоод Монголын анхны өвлийн өвгөний тухай бяцхан мэдээлэл хүргэе.

 

50 жил тасралтгүй өвлийн өвгөн болжээ

Өвлийн өвгөний тухай олон түүх бий. Түүнээс монголчуудад хамгийн ойрхон нь Орос өвгөний тухай түүх юм. Орос өвлийн өвгөн нэгэн бөглүү тосгонд амьдарч байсан тухай домогт өгүүлдэг. Урт цагаан сахалтай, таяг тулсан тус өвгөнг 1870 онд шинэ жилийн баярын бэлгэ тэмдэг болгожээ. Оросууд МЭӨ XVзуун хүртэл шинэ жилийн баярыг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байжээ. Харин 1348 оноос есдүгээр сард тэмдэглэж байгаад 1919 оноос өнөөгийн тоололд шилжжээ. Домогт өгүүлснээр хүмүүс эхлээд өвлийн өвгөнд бэлэг өгдөг байв. Тэд ядуу хоосон, өлөн зэлмүүн амьдрал нь өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, барьц өргөөгүйн улмаас хэмээн боддог байж. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр цагаан өвөө өөрөө солигдох мөчид айл бүрээр зочилж, сайн сайхан аз жаргалыг түгээдэг болж хувирчээ. Харин монголчуудын хувьд өвлийн өвгөнтэй 1946 онд анх танилцжээ. Монголын анхны өвлийн өвгөн бол Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсан юм. Тэрээр 28 настайдаа төрийн өвгөн болох урт замынхаа эхлэлийг тавьсан байдаг. Г.Гомбосүрэн 1985 оны нэгдүгээр сарын 1-ний “Улаанбаатарын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа анх өвлийн өвгөн болсноо дурсчээ. Тэрээр “Улсын төв театрынхаа шинэ жилийн баярт Монгол Улсын Ардын жүжигчин Д.Чимид-Осортой ээлжлэн өвлийн өвгөн болж байсан. 28 настай залуухан хархүү Засгийн газрын шинэ жилийн баярын анхны өвлийн өвгөн болсондоо баярладаг” хэмээн дурссан нь хадгалагдаж үлджээ. Г.Гомбосүрэн өвлийн өвгөний үүргийг 50 жил тасралтгүй, нэр төртэй биелүүлсэн юм.    

Энэ цагийн өвлийн өвгөн Б.Жаргалсайхан

Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөний халааг Ардын жүжигчин Д.Жаргалсайхан өвлөж авсан байдаг. Түүнээс хойш гавьяат жүжигчин З.Жарантавд энэ эрхэм үүрэг ирсэн. З.Жарантав “1960 онд, анх сургуулийнхаа өвлийн өвгөн болсон. Тэр үед аймгийн намын хорооны дарга н.Эрдэнэцогт гэж хүн байсан юм. СУИС-ын захирал Сонинтогосын аав шүү дээ. Энэ хүн намайг харчихаад аймгийн шинэ жилд өвлийн өвгөнөөр авна гээд. Тэгэхэд би 17 настай, аравдугаар ангийн сурагч байсан. Анх өвлийн өвгөн болсон түүх гэвэл энэ” хэмээн дурссаг байдаг. Харин энэ цагт гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан өвлийн өвгөн болоод байна. Тэрээр энэ тухайгаа “Би өвлийн өвгөн болоод 15 жил болжээ. 2004 онд анхны шинэ жилдээ орж байлаа. Сандрах нь гайгүй байсан санагдана. Харин сүүлийн жилүүдэд бүр их хичээгээд байгаа болохоор ч тэр үү жаахан сандрах гээд байдаг болжээ. Шинэ жил дөхөөд ирэхлээр хэлэх үгээ зохионо. Энэ жил ямар үгийг онцлон ард түмэндээ хүргэх вэ гэдгээ ярина. Европ өвгөнөөс аль болох ялгарч, хэлж ярьж байгаа үгэндээ Монгол ахуйгаа илүү тусгахыг хичээнэ гээд л бэлтгэнэ шүү дээ. Өөрөө өөрийгөө уядаг морь шиг л бэлдэж эхэлнэ дээ” хэмээн дурссан юм.   Эх сурвалж: polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 18 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 38 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 50 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 50 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 50 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 18 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 37 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин