Ч.Гантулга
Монголын үндэсний олимпийн хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг, оны шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа өнөөдөр болно. Тамирчдын энэ оны хөдөлмөр, амжилт бүтээлийг үнэлж, урамшуулах зорилготой тус наадмын шилдгийн шилдэг тамирчнаар өнгөрсөн жил жүдо бөхийн тамирчин, олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа тодорч, шилжин явах цомын эзэн болсон. Тэгвэл энэ жил ямар тамирчин хөлс хүчээ үнэлүүлж, алтан цом атгах бол. Нэр дэвшигчдийг сануулъя.
Шилдэг эмэгтэй тамирчинд:
Батцоожийн Амина /шатар/
Бадамгаравын Гангаамаа /уулын спорт/
Ганхуягийн Нандинзаяа /буудлага/
Мягмардуламын Нандинцэцэг /бокс/
Ганбаатарын Наранцэцэг /самбо/
Очирбатын Насанбурмаа /чөлөөт бөх/
Доржсүрэнгийн Сумъяа /жүдо/
Мөнхбатын Уранцэцэг /жүдо/
Үүрцайхын Үүрийнтуяа /шатар/
Энхболдын Хүслэн /даам/
Баатаржавын шоовдор /чөлөөт бөх/
Шилдэг эрэгтэй тамирчинд:
Эрдэнэбатын Бэхбаяр /чөлөөт бөх/
Өлзийбаярын Дүүрэнбаяр /жүдо/
Лхагвасүрэнгийн Отгонбаатар /жүдо/
Цэрэнбямбын Отгонбилэг /даам/
Түмэнбилэгийн Түвшинтулга /чөлөөт бөх/
Эрдэнэбаатарын Цэндбаатар /бокс/
Шаалуугийн Эрдэнэбаатар /самбо/