“Гутайн давааны  цогцолбор газрыг төрийн тусгай хамгаалалт авъя”  

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Хэнтий, Дорнод аймгийн иргэд нийслэлд хүрэлцэн ирж, Батширээт сумын нутаг Гутайн даваанд алт олборлож буй  Канадын  “Meritus Minerals” компанийн асуудлаар “Мал аж ахуй, уул уурхай зэрэгцэн орших боломжгүй” сэдвээр   хэвлэлийн хурал хийж, олон нийтэд хандлаа. Гутайн даваан дахь алтны орд нь  Хэнтий аймгийн  нутаг Онон голын сав газар дагуух Биндэр, Батширээт, Дадал, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул  зэрэг нйаман сумын нутгийг хамардаг.  Эдгээр найман сумын төлөөлөл   “Онон голоо хамгаалъя” ТББ хамтран мэдээлэл хийсэн юм. Мөн тэд 2600 хүний гарын үсэг бүхий шаардах бичгийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Сүүлийн 10-аад жил Онон голын сав дагуу Утайн даваанд “Meritus Minerals” компани алтны олборлолт эхлүүлсэн байна. Үүнийг эсэргүүцэж нутгийн иргэд, малчид хөдөлгөөн өрнүүлж ирсэн ч хүчин мөхөсдөж байна. Тиймээс нийслэлийг зорьж ирсэн гэв. Онон мөрөн бол дэлхийн 10 том мөрний нэг, түүний цутгал  нь Гутай, Шургадагийн гол юм. Энд Пегматик Майнинг, “Meritus Minerals” компаниуд алт олборлож байгалийн унаган төрхийг эвдэж, гол усыг бохирдуулж байгаа нь түүхэн газар нутгийг сүйтгээд зогсохгүй Онон мөрний сав газар, улмаар олон улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөр түгшүүр төрүүлж байгаа. Энэ байдалтай малчин, иргэд  эвлэрэхгүй. Цаашид  Гутайн давааны цогцолбор газрыг төрийн тусгай хамгаалалтад авахыг шаардаж байна. Бидний тэмцлийг эх оронч иргэд, иргэний хөдөлгөөнийхөн хичээнгүй дэмжихийг хүсч байна гэж хэвлэлийн хуралд оролцогчид мэдэгдлээ.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 19 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 39 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 51 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 51 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 51 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 20 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 38 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин