В.Путин: Нэгдмэл байдлаа хадгалахын тулд гадны заналхийллийг хайдаг

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд   НАТО-гийн гишүүн орнууд  бат бэх байдлаа бэхжүүлэхийн тулд гадны сүрдүүлэг, заналхийллийг  хайдаг гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Түүнээс жил бүр хийдэг хэвлэлийн хурлынх нь үеэр  яагаад Барууны орнууд яагаад ОХУ-ыг болон бүх дэлхийг сүрдүүлж байна вэ гэж асуухад “НАТО-гийн гишүүн орнуудыг нэгтгэхэд  сүрдүүлэг, заналхийлэл хэрэгтэй. Тийм зүйл байхгүй бол нэгдмэл байдлыг хадгалах боломжгүй” гэжээ.  Үүнээс гадна ОХУ дэлхий дахиныг захирах аргыг хайж байгаа талаар түүнд тавьсан асуултад Путин “Бид үүнийг зорилгоо болгосон төв байр хаана байдгийг мэднэ. Энэ төв нь Москвад байхгүй” гэж хариулсан байна. Мөн “АНУ-ын эдийн засгийн салбарын олон улсын манлайлал, батлан хамгаалах салбарт зарцуулдаг төсөвтөө 700 тэрбум гаруй ам.доллар зарцуулдаг. Харин ОХУ 46 тэрбум ам.доллар зарцуулдаг. ОХУ 146 сая хүн амтай, НАТО-гийн гишүүн оронд 600 сая хүн амьдардаг. Ийм байхад бид дэлхийг хяналтдаа байлгах  аргыг хайж байна гэж бодож байна уу” гэж онцолжээ. Владимир Путины бодож буйгаар ялангуяа, Зүүн Европт ОХУ-ын эсрэг үзэл өсөн нэмэгдэж байгаа ажээ. Харин ОХУ-ын гадаад бодлогын зорилго нь  тус улсын эдийн засгийн салбар, нийгэм хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх,ОХУ олон улсын тавцанд нэр хүндтэй байр суурийг эзлэхийг баталгаажуулахад байгаа юм байна.   Эх сурвалж: polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 19 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 39 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 51 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 51 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 51 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 20 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 38 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин