В.Путиний хэвлэлийн хурлыг шинжээч тайлбарлав

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ   ОХУ болон дэлхийн нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод улс төрийн бодлоготой холбоотой сэтгүүлчдийн тавьсан төрөл бүрийн асуултад хариулсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн бага хурлыг Хүмүүнлэг-улс төрийн судалгааны олон улсын хүрээлэнгийн шинжээч Владимир Брутер тайлбарлажээ. “Иймэрхүү хэвлэлийн бүх бага хурлын хувьд асуултын хурц байдал, хариултын агуулгын хувьд ёсорхог шинжтэй зүйл олон байдаг. Сэтгүүлчид хоёр гол зүйлээр байнга асуудаг. Үүнд: дотоодод хуримтлагдаж тулгамдсан асуудал (орон нутгийн сэтгүүлчдэд гол төлөв хамаатай), эсвэл ямар нэг гол үндсэн чиглэлийн  сэдэв (эрч хүчтэй олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэнд хамаарна). Тийм учраас бүхэлд нь авч үзвэл гэнэтийн асуулт, хариулт байгаагүй” хэмээн шинжээч өгүүлэв. В.Путин хэвлэлийн бага хурлын бүх ачааллыг дааж чадсан хэмээн Брутер онцлов. “Эдийн засгийн сэдвээр тавьсан олон асуултад тэр иймэрхүү хэвлэлийн хурал дээр хариулж болох тийм л хэмжээнд хариулсан. Ерөнхийлөгч цаг хугацаа, асуултуудыг яв цав тохируулж чадсан. Ийм хэвлэлийн хурлын хүрээнд хариулт нь асуултаасаа товчхон байдаг” хэмээн тэрээр яриагаа төгсгөв. Арванхоёрдугаар сарын 20-нд Москва дахь Олон улсын худалдааны төвд Путиний 14 дэх хэвлэлийн том хурал болж өнгөрлөө.   Эх сувалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 19 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 39 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 51 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 51 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 51 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 19 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 38 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 45 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин