Монголыг дэлхийд таниулах гүүр

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ   Монгол орноо олон улсад таниулан сурталчлах зорилготой англи хэл дээр  дэлхийн өнцөг булан бүрт хүрэх МҮОНРТ-ийн “MNB World” суваг өчигдөр албан ёсны нээлтээ хийлээ. Өнөөдөр дэлхийн зургаан тэрбум хүн англи хэлээр ярьдаг. Улс орнууд англи хэл дээр  суваг  нээж өөрсдийгөө сурталчлахаас гадна, мэдээ мэдээллээ хүргэж ирсэн юм. Энэ нь  улс орнуудын хооронд харилцаа, хамтын ажил­лагаа, бизнес, хөрөнгө оруулалт гэхчлэн бүх салбарт том боломжийг бий болгож байдаг хөрс билээ. Тэгвэл МҮОНРТ  энэ боломжийг  судалж, хуульд заасан үүргийнхээ дагуу англи хэл дээр суваг нээхээр 2016 оноос шамдан ажилласан нь ийнхүү ажил хэрэг болж байна. Олон нийтийн радио телевизийн тухай хуульд  “Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах чиг­лэлийн хөтөлбөр, нэвт­рүүлэг бэлтгэж түгээх” үүргийг заасан байдаг.  МҮОНРТ-ийн хувьд  энэ үүргээ  54 жилийн түүхтэй “Voice of Mongolia” олон хэлний радиогоороо дамжуулан хэрэгжүүлж ирсэн. Түүнчлэн 20-оод жилийн турш “MM today” англи хэлээр телевизийн мэдээллийн хөтөлбөр тогтмол явуулж ирсэн юм. Энэ туршлагадаа үндэслэн МҮОНРТ  “MNB World” төслийг санаачлан эхлүүлжээ. МҮОНРТ-ийн удирдлагууд өнгөрсөн жил БНХАУ-д болсон Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 54 дүгээр Ерөнхий чуулганы үеэр  “MNB World” төслийн бэлтгэл ажлын явцын талаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн  200 гаруй төлөөлөгчид танилцуулжээ. Үүний дараа дэлхийн хэв­лэл мэдээллийн  байгуул­лагууд, мэргэжилтнүүд са­нал зөвлөгөө өгөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь  “MNB World” төслийг  эхлүүлэхэд томоохон түлхэц болсон байна. Монгол Улсын болоод МҮОНРТ-ийн түүхэнд, ер нь  телевизийн салбарт  үндэсний хэмжээний  англи хэлээр контент цац­даг суваг нээсэн туршлага байхгүй. Мөн ийм ажлыг сэдэж хэрэгжүүлэхэд, англи хэлийг төгс эзэмшсэн сэтгүүлч, теле­ви­зийн уран бүтээлч, боловсон хүчнийг бэлтгэх ажил МҮОНРТ-ийн өмнө тулгарсан нь ойлгомжтой. Тэгвэл тэд богино хуга­цаанд энэ бүхний ард гарч чаджээ. МҮОНРТ-ийн захирал Д.Нинжжамц нээлтийн үеэр ““MNB World” суваг эхний ээл­жинд Монгол Улс даяар туршилтын эфирээ ца­цах бол цаашид олон улсын телевизийн суваг болох зорилготой ажил­лаж байна. Олон улсад эфир цацахад өндөр зар­дал шаардагдана. Иймд хөрөнгө оруу­лал­тыг шийдвэрлэх, шаард­лагатай төсөл хөтөлбөрийн судалгааг  ирэх оны төгсгөл хүртэл хийнэ” гэдгийг онцоллоо. Харин тус сувгийн захирал О.Тэгшгэрэл “Шинэ сувгийг нээхэд бидэнд амар байгаагүй. Гэвч саад бэрхшээл бүх­нийг туулж, шийдэж ирлээ. Бид түүх бүтээж, дэлхийд улсаа сурталчлах үүргээ амжилттай бие­лүүлж чадах болно.  Үн­дэс­ний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Скаймедиа, Юнивишн, Сансар, Эм Эн Би Си кабелын телевизийн 68 дугаар суваг нь манай суваг байх бол  дараагийн зорилго маань  олон улсад эфирээ цацах билээ. Гэсэн ч бид гадаадын үзэгч­дэд онлайн болон  дижитал платформуудаар дам­жуулан контентоо хүргэсээр байна. Манай сувгийн “Facebook”, “Youtube” хуудсаар аль ч орноос хандаж, тогтмол шинэ соргог мэдээ нэвт­рүүлэг хүлээн авч үзэх боломжтой” гэсэн юм.   Г.Занданшатар: “MNB World”  МОНГОЛОО  ДЭЛХИЙД ХӨТЛӨХ ГҮҮР БАЙЖ ЧАДНА МҮОНРТ-ийн “MNB World” сувгийн нээл­тийн ёслолд хэв­лэл, мэдээллийнхэн, теле­визийн салбарынхан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар,  Монголд суугаа дэлхийн олон орны Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар “MNB World” сувгийг албан ёсоор нээж байгаад баяр хүргээд, Монголоо дэлхийд сурталчлахын төлөө хичээн ажиллаж буй тус хамт олны  ажилд амжилт хүслээ. Мөн тэрээр МҮОНРТ-д ард түмний итгэл хэвээр бай­гаа. Сошиал медиа хөгж­сөн өнөөгийн нөх­цөлд та бүхний үүрэг үнэн шудар­га, бодитой, ил тод мэдээ, мэдээллийг хүргэх юм. Нийгэмд ил тод, шударга мэдээлэл чухал байна. “MNB World”  Монголоо дэлхийд хөт­лөх гүүр байж чадна. Гэхдээ Монголын брэнд болж дэлхийд танигдах хүртэл таван жилийн хугацаа шаардагдана. Засгийн газрын зүгээс бүх боломжоороо дэм­жиж, туслана” гэлээ. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус сувгийн хамт олонд мэнд­чилгээ ирүүлсэн юм. Тэрээр “Телевизийн салбар нийгэмд чухал байр суурьтай. Та бүхэн оновчтой бөгөөд бодит мэдээллийг дэлхийд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Телевизийн салбарт шинийг санаачилж, техник, технологийн дэв­шил, олон шинэ кон­тентыг бий болгосон олон эрхэм шинэ сув­гийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа үзэгчидтэй хуваалцсан юм. Монгол Улсын  Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, Ш.Ёолк нар Монголоо дэлхийд сур­талчлах “MNB World”   сувгийн сэтгүүлчид англи хэлний төгс мэдлэгтэй байхаас гадна  нүүдэлчин ард түмнийхээ түүх, соёлын талаар гүнзгий мэдлэгтэй байх нь чухал гэдгийг онцолж байлаа. Дэлхийд Монголыг сурталчлах шинэ сувгийн туршилтын эфир ийнхүү  өчигдрөөс орон даяар цацагдаж эхэллээ. Тус хамт олон 2019 онд Азийн чиглэлд, 2020 оноос Америк болон Европын чиглэлд эфирээ цацах зорилго тавьж, нарийн тө­лөвлөгөө гарган ажиллаж байна. Гэхдээ төслийн хэрэгжилтийг урьдчилан төлөвлөх нь нэг асуудал. Төслөө хэрэгжүүлж, бодит хөрсөнд буулгах нь өөр тусдаа ажил гэдгийг тэд ярьж байна. Учир нь тавьсан зорилгодоо  хүрэхэд нөлөөлөх гадны хүчин зүйл олон бий. Тухайлбал, гадаад зах зээлд гарахад олон улсын  харилцаа холбооны газар, оператор компани, IPTV, телевизүүдтэй олон улсын хэмжээний гэрээ хэлцэл хийх,  хуулийн экспертүүд ажиллуулах шаардлагатай. Түүнчлэн үндэсний хэм­жээний компаниудтай хөрөнгө оруулалтын яриа хэлцэл хийх, гадны экспертүүдийг авч ажил­луулах, тэднийг дагал­дуулан сэтгүүлчдээ дад­лага­жуулах, сургалтын болон  хөрөнгө шаардсан том ажлууд ч хүлээгдэж байгаа ажээ. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт татах ажил хамгийн тулгамдсан асуудал юм. “MNB World” төсөл төгс төгөлдөр хэрэг­жи­хэд доод тал нь таван жилийн хугацаа шаард­лагатай. Төслийг тогтвортой хөг­жүүлж чадвал 2020-2025 оны дараагийн таван жилийн урт хугацааны төлөв­лөл­төд сувгаа олон хэл­ний телевиз болгох өргөжүүлэлтийг ч  багтаа­сан байна.  2020-2025 онд зөвхөн “MNB World” төслийн баг бус Монгол Улсыг үндэсний хэмжээнд  гадаадад сурталчилж бай­гаа “Voice of Mongolia” радио, “МОНЦАМЭ” агент­лаг нийлж, нэгдсэн мэдээллийн плат­форм болсноор дараа­гийн тө­лөв­лөлтийг цааш нь өргөжүүлэн хөг­жүүлэх шаардлага зайлш­гүй тул­гарна гэж мэргэ­жилтнүүд үзэж байна.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 45 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 5 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 17 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 17 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 17 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 46 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 4 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин