С.Эрдэнэбат: Багш, эрдэмтэд дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй болчихлоо

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС   Боловсролын салбарын ажилтнууд энэ хичээлийн жилийн эхэнд 14 хоног ажил хаялт зарласны эцэст Засгийн газартай хэлэлцээр байгуулж, цалингийн нэмэгдэл авахаар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл тохирсны дагуу нэмэгдлээ бүрэн авч чадахгүй байгаа талаар өчигдөр үйлдвэрчний эвлэлийнхэн мэдээлэл хийлээ. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодруулав. -Гурван талт хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл дахин ажил хаях талаар ярьж байх юм? -Багш, эрдэмтдийн олон жилийн тэмцлийн үр дүнд боловсролын салбарын ажилтнуудын цалинг 6-7 хувиар нэмэх хэлэлцээр байгуулж өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс олгох ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болохгүй байгаа бөгөөд он дамнаж шийдэхгүй гээд энэ асуудлыг орхих бололтой. Тэгэхээр шинэ он гарсны дараа дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй болчихлоо. Боловсролын яамнаас эх үүсвэрийг нь шийдсэн ч Сангийн яам шилжүүлэхгүй байна гэсэн тайлбарыг өгч байна. Тиймээс Ерөнхий сайдыг холбогдох яамдын сайдаа дуудаж уулзан тодорхой хариу өгөхийг шаардаж байна -Боловсролын салбарын ажилтнуудын хэдэн хувь нь нэмэгдлээ авсан бэ? -Надад ирсэн мэдээллээс харвал ганц ганц ч аймагт цалингийн нэмэгдлийг бүрэн олгоогүй байгаа юм. Шинжлэх ухааны ажилтнуудыг бол бүр ор тас орхичихсон. Тэдний цалингийн  нэмэгдлийг өнөө маргаашгүй яаралтай олгохыг шаардаж байна. Боловсролын салбарын ноён оргил гэж нэрлэгддэг  шинжлэх ухааны салбарыг гадуурхсанаас болж өнөөдөр олон мянган эрдэмтэн эх орондоо ажиллах хүсэлгүй болж байна. Ер нь Засгийн газартай  гэрээ хэлэлцээр хийхэд үнэхээр хүнд  болжээ. Үүний цаана  70-80 мянган хүний 10 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа юм.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 45 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 6 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 18 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 18 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 18 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 46 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 5 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин