УИХ-ын дарга М.Энхболдын онцлох эшлэлүүд

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын гуравдугаар бага хурал өчигдөр болж, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тогтоолыг баталсан билээ.  Тэгвэл сая УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.  Түүний мэдээллээс онцлон хүргэж байна. -Хуульд нийцсэн хуулийн дагуу шаардлага тавихад УИХ-ын даргын албан тушаалыг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Аливаа асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой. -Өчигдөр МАН-ын бага хурал хаалттай боллоо. Улс төрийн намын үйл ажиллагаа олон нийтэд  ил тод байх ёстой цаг үе. Гэтэл зориуд зохион байгуулалттай хурлыг явуулж сүүлийн 20-оод жилийн хугацаанд нийгэмд, хууль хяналтын байгууллагуудын хүрээнд болсон болж бүтэхгүй бүх зүйлийг надад тохох гэсэн оролдлого, гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан зэрэг ийм шийдвэр гаргасан намын Бага хурал болсонд би харамсч байгаа. -Бага хурлын үеэр  Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын ярьсан зүйлийг олон нийтэд шууд дамжуулсан. Би тухайн үед тэдний ярьсан зүйлд тайлбар  няцаалтыг өгсөн. Миний ярьсан тайлбарыг олон нийтэд хүргээгүй. -МАНАН гэдэг үзэгдлийн талаар надтай холбож намайг буруутгах ийм зүйлүүдийг Бага хурал дээр ярьсан. МАНАН гэдэг сонгуулийн үр дүн, улс төрийн намууд дангаар Засгийн газрыг байгуулах боломжгүй зэрэг улс төрийн нөхцөл шалтгааны улмаас Засгийн газраа хамтарч байгуулж гаргасан шийдвэрүүдийг зөвтгөж, буруутгахаас үүдсэн яриа гэж үздэг. -2006 онд би Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрыг эмхлэн байгуулах нөхцөл байдал үүсэхэд парламентад суудалтай таван намыг оролцуулж Үндэсний эв нэгдэл гэдэг тодотголтой Засгийн газрыг байгуулж байсан. Гэхдээ энэ Засгийн газарт АН-ыг оруулаагүй. -Би 2017 онд МАН-ын даргын албан тушаалыг хүлээлгэж өгөхдөө МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж ажиллуулах улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлэн 65 суудалтай мөн нийслэлд олонх болсон ийм намыг би хүлээлгэж өгсөн. Надад МАНАН гэдэг бүлэглэлтэй оролцсон зүйл болоод хийсэн явдал байхгүй гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. -ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг шалгаж байгаа асуудлын талаар ярьсан. Надад нэг ч удаа АТГ-т энэ шалгалтын талаар хэн нэгнийг нь шалга гэж хэлж ярьж нөлөөлсөн зүйл огт байхгүй.  Хууль хяналтын байгууллага шалгаж үнэн зөвийг нь тогтоолгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. -60 тэрбумтай холбоотой асуудлаар намын Бага  хурал дээр ярьсан. Үүнийг хууль хяналтын байгууллагууд өмнө нь хэдэнтээ шалгасан. Одоо Тагнуулийн  Ерөнхий газар шалгаж байгаа. Уг асуудлыг манай намын зарим гишүүд өөрсдөө дэвэргэж намынхаа нэр хүндэд муугаар нөлөөлөх явдлыг зориудаар гаргаж улмаар ЖДҮ-гийн асуудлыг бүдгэрүүлэх гэж байгаа нь буруу гэдгийг би өмнө нь хэлж байсан. -АТГ-ын удирдлагыг намайг томилсон, намайг удирддаг, миний хүн мэтээр ярьдаг. Энэ хүнийг чөлөөлөх тухай асуудлыг сүүлийн үед ярих болсон. -Надад өнөөдөр нэг ч уул уурхайн лиценз байхгүй. Манай үр хүүхэд ч лиценз байхгүй. Би харин уул уурхайн салбарыг эдийн засгийн үр дүнтэй, өгөөжтэй, улс орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж хөгжих ёстой гэдэг байр суурийг баримталдаг. -Өчигдөр хурлын үеэр манай намын дарга надтай уулзсан. Хоёулахнаа зөвлөх зүйл байна гээд уулзсан. Нэгд, намайг өргөдлөө өг гэсэн. Би хуулийн дагуу энэ асуудлыг шийднэ гэсэн. Хоёрдугаарт, хоёулаа ажлаа өгчихвөл яасан юм бэ. Гэхдээ үүнийг зөвхөн хоёулаа л ярьж байгаа шүү” гэж хэлэхэд нь би  хэн нэгний албан тушаалтай зууралдаж, хэн нэгний албан тушаалаар барьцаалж УИХ-ын даргын албан тушаалыг өгөх, өгөхгүй нь тухай асуудал  биш ээ. УИХ-ын даргыг чөлөөлдөг тэр хууль журмаар нь асуудлаа тавь гэдэг байр сууриа хэлсэн.  Харамсалтай нь, ярьсан зүйлээ намын дарга өөрөө дэлгээд ярьсан. -Бага хурлын хуралдаанаар над руу зориуд дайралт, гүтгэлэг  хийж байгаад харамсч байгаа. Манай намын нөхөд, миний удирдлагад байсан нөхөд, надтай олон жил хамт явсан хүмүүс ингэж ярьж байгаад би нэр төрөө сэргийлгэнэ. Би Ц.Нямдоржийг шүүхэд өгөхөөр шийдсэн. Хэрэв ярьсан зүйл нь үнэн бол нотол, худлаа бол надаас уучлал гуйх хэрэгтэй. Эх сурвалж:www.polit.mn 
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

4 цаг 39 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

5 цаг 51 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

6 цаг 26 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

13 цаг 6 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

13 цаг 21 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

13 цаг 21 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13