Forbes хамгийн баян алдартнуудыг нэрлэв

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_52508" align="alignnone" width="743"] Жорж Лукас. Архивын фото[/caption] Д.АРИУН Америкийн найруулагч Жорж Лукас 5,4 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгийн хэмжээгээрээ Forbes сэтгүүлээс гаргасан хамгийн баян алдартай арван хүний жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү жагсаалтад түүний араас найруулагч Стивен Спилберг, телевизийн хөтлөгч Опра Уинфри нар орж, тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. Спилбергийн хөрөнгө 3,7 тэрбум доллар, Опрагийнх 2,8 тэрбум доллараар үнэлэгдэж байгааг тус сэтгүүл мэдээлсэн байна. Домогт сагсчин Майкл Жордан  дөрөвт  бичигдсэн бөгөөд түүний хөрөнгө нь сүүлийн нэг жилийн дотор 400 сая доллараар өсч 1,7 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа аж. Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг энэхүү жагсаалтад реалити шоуны од, модел-гоо бизнес эрхлэгч  Кайли Женнер /900 сая доллар/, рэпер Jay-Z (900 сая), мөн рэпер Diddy (825 сая доллар), илбэчин-шоумен Дэвид Копперфильд (875 сая), гольфчин Тайгер Вудс (800 сая), олон арван адал явдалт  романы зохиолч Жеймс Паттерсон  /800 сая доллар/ тус тус багтсан байна. Найруулагч Жорж Лукас 2017 онд энэ жагсаалтад багтаж байсан аж. Forbes сэтгүүл жагсаалтыг гаргахдаа өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгож бүтээсэн байх болон АНУ-ын иргэн байх ёстой гэдэг шалгуур тавьдаг байна. [caption id="attachment_52509" align="alignnone" width="745"] Кайли Женнер[/caption]   Эх сурвалж: polit.mn
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

3 цаг 31 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

3 цаг 31 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

3 цаг 31 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

21 цаг 34 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06