“Цагдаагийн түүхийг бүтээж байгаадаа баярладаг”

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА   Цагдаагийн мэргэжил хэцүү ч бахархмаар. Ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч зогсдог гэхээр мөрдэс зүүсэн хүн бүхнээр бахархахгүй байхын аргагүй. Тэгвэл “Bluemoon” галерейн “Norphei gallery” танхимд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.    

33 БАЙГУУЛЛАГААС 400 ЗУРАГ ИРЖЭЭ

  Галерейн хаалгаар ороход нэг л содон зураглал угтсан юм. Учир нь ихэнх үзэсгэлэнг ёсллын хувцастай зочид үздэг бол энэ удаад дүрэмт хувцастай албан хаагч олон байв. Өөрсдийнх нь ажил мэргэжлийн онцлогийг гэрэл зурагт буулгасан учир их л сониучхан харж, бахархаж байгаа нь ажиглагдсан. Арга ч үгүй юм. Зураг бүрт цагдаа гэж хэн болох, ямар үүрэг гүйцэтгэдэг тухай өгүүлсэн байх. Замын голд шүглээ үлээх цагдаагаас эхлээд ногоон гэрлээр бяцхан хүүхдүүдийг зам хөндлөн гаргаж өгч буй цагдаа ах. Үзэсгэлэнгийн тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүр “Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа дунд соён гэгээрүүлэх олон ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Миний ажил-Миний бахархал гэрэл зургийн уралдааныг зарласан юм. Алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ажлаараа бахархах, гангарах, омогших учиртай. Уралдааныг энэ сарын 1-нээс зарласан. Энэ хугацаанд 33 байгууллагаас 400 гаруй зураг ирлээ. Түүнээс энэ удаагийн үзэсгэлэнд сорчилж 40-ийг нь тавьсан. Үүнд шагнал гардуулах ёсллоос эхлээд ажлын халуун цэг, онцлоийг харуулсан бүтээлүүд бий. Манай уралдаанд орон нутгийн цагдаагийн байгууллагууд идэвхитэй оролцлоо. Яг л сумын цагдаагийн амьдралыг харуулсан гайхалтай зургуудыг явуулсан. Мөн энхийг сахиулж буй албан хаагчид мэдээллийг сонсоод бидэн рүү цахим орчинд хандлаа” гэсэн юм. ЦЕГ гурван жилийн өмнө гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан туршлагатай юм байна. Харин энэ удаад байгууллага өөрөө мэргэжлийн гэрэл зурагчинтай болжээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, зурагчин, цагдаагийн дэслэгч С.Нанжидтай ярилцлаа.  

“ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН ТУХАЙ ИРГЭДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ”

  -Таны бүтээлээс цагдаагийн ажилтан машин түрж байгаа зураг сонирхол татлаа. Замын цагдаагийн чин сэтгэл, ажлын онцлог үнэртэх шиг? -Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйн улмаас түлш нь дууссан үе. Яг төв шуудангийн урд уулзвар дээр зогсчихсон.Энэ үед манай цагдаа очиж, жолоочтой хамтарч зам чөлөөлж буй агшин. -Зурагчин хүнд агшин их чухал. Та ямар үед ихэвчлэн алба хаагчдыг дагаж явдаг вэ? -Ямар мэдээлэл бэлдэх гэж буйгаас шалтгаалж ажлаа төлөвлөдөг. Хэрэв хөдөлгөөнт эргүүлийн тухай мэдээлэл бэлтгэхээр бол дагаж гардаг. Ажил үүргээ гүйцэтгэж яваад онцгой агшинтай таарвал гэрэл зурагт буулгахыг зорьдог юм. Яг одоо энэ самбар дээр миний дарсан дурант эргүүлийн хоёр алба хаагч үүргээ гүйцэтгэж явахад нь дарсан зураг байна. Энэ нь уулын өндөрлөг газраас өөрийн хариуцаж буй орчныг дурангаар хардаг юм. Хэрэв гэмт хэрэгтэн, сэжигтэн илэрвэл доор ажиллаж буй цагдаад мэдэгдэх жишээтэй. -Таныг ямар хамт олон угтсан бэ? -Ажилд орохоор ирэхдээ тухайн үеийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Энхбаттай уулзаж байлаа. Миний насыг асуухаар нь “28 настай” л гэлээ. Гэтэл “Эхнэртэй юу” гэж байна. “Байхгүй” л гэсэн. “Өдийг хүртэл эхнэртэй болохгүй юу хийж байдаг юм” гээд л загнасан. Гайхаад өрөөнөөс нь гараад хүний нөөц рүү орлоо. Тухайн үед би энгийн байсан учир урт сахалтай байсан юм. Гэтэл нэг дарга нь орж ирээд “Энэ өрвийсөн юм яах гэж байгаа юм. Хэрэв манайд орох гэж байгаа бол сахлыг нь шатаа” гэж билээ. Энэ хөгжилтэй дурсамж санаанаас гардаггүй юм. -Одоо бол цагдаагийн амьдралдаа дасчихсан биз дээ? -Би төрийн байгууллагын түүхийг бүтээж байгаадаа баярладаг. Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой болоход, цаашлаад 150 жил гэхэд миний зургуудаас тухайн үеийн цагдаагийн байгууллагын түүхийг уншиж болох юм. Би аливаа арга хэмжээнд очихдоо тэр өдөр ирсэн бүх хүний дүрийг кадртаа үлдээхсэн гэж хүсдэг. Үүнээс гадна би цагдаагийн алба хаагчдыг эерэг өнцгөөс нь хүмүүст харуулж, иргэдэд зөв мэдээлэл өгөхийг хүсч зургаа авдаг. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 44 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 4 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 16 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 16 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 16 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 45 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 3 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин