Иргэд даатгалаараа урамшууллын үзлэгт хамрагдаж болно

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ   Эрхэм уншигч та эрүүл мэндийн даатгалд мөнгө төлдөг үү?.   Хэрэв төлдөг бол эрүүл мэндийн салбараас ямар боломжуудыг эдлэх талаар судалж үзсэн үү. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийнхоо үзлэг, оношлогооны  төлбөрөө өөрөө бүрэн хариуцан төлдөг. Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрт 10.000-100.000 орчим төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт нь төлдөг гэдгийг та юун түрүүнд мэдэх хэрэгтэй байх. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол даатгуулагч та урамшууллын шинжилгээ, оношлогооны багц үзлэгт хамрагдах боломжтой гэдгийг энэ удаа танд чухалчлан дуулгая. Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны даатгуулагч бүр урьдчилан сэргийлэх үзлэгт даатгалаар хамрагдана гэсэн үг юм. Ингэхдээ иргэд гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийсэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой юм. Анхаарах зүйл нь, “Урдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг хүссэн иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх  ёстой. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа иргэний үнэмлэх, амбулаторийн үзлэгийн карттай байна. Даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудаас харьяалал харгалзахгүй сонгож үйлчлүүлэх боломжтой” гэдгийг албаныхан хэлж байв.     ТА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДСАН УУ?   Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас иргэ­дийн насны анги­л­лаар  үзлэг оношилгооны багцыг гаргасан байгаа тул иргэд өөрийнхөө насны багцаас сонгон шинжилгээ, оношлогоонд хамрагдах юм байна. Ингэх­дээ харьяа дүүргийн­хээ эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнлэгүүдэд очиж үзлэгт хамрагдах ёстой. Хэрэв  харьяаллын бус газар түр оршин сууж байгаа бол ЭМД-ын гэрээт эмнэлгүүдэд үзүүлэх боломжтой гэдгийг дуулгасан. Мөн энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7010-1128 дугаараас лавлаарай.     ИРГЭД ХААНА ЯМАР ШИНЖИЛГЭЭ, ОНОШЛОГОО ХИЙЛГЭХ ВЭ?  

18-34

нас: Биеийн ерөнхий үзлэг, “БЗХӨ”-ний илрүүлэг, рентген зураг, хэвлийн ЭХО. Нийт 43000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг  эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх юм байна.  

35-45

нас: Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО,  өөх тосны солилцоо, цусны даралт хэмжих, Цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг. Нийт 48.000-63.000 төгрөгийн шинжилгээ, оношлогоог хийлгэх боломжтой.    

46-64

нас: Биеийн ерөнхий үзлэг,  зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО,  Өөх тосны солилцоо, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг , эрчүүдэд түрүү булчирхайн үзлэг. Нийт 60.000 төгрөгийн үзлэгт хамрагдах боломжтой.    

65 ба

түүнээс дээш: Биеийн ерөнхий үзлэг,  зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО,  Нүдний үзлэг  хийлгэх  эсвэл ходоодны дурангийн шинжилгээ өгөх боломжтой.  Нийт  50.000 төгрөгийн үзлэгт хамрагдах боломжтой. Эх сурвалж: Зууны мэдээ сонин  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 44 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 4 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 16 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 16 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 16 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 44 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 3 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин