Т.САЙХАН
Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хурал хаалттай явагдаж байгаа бөгөөд хамгаалалтын хэд хэдэн албад ажиллаж байгаа гэлээ. Тусгаар тогтнолын ордны гаднах талбайд МАН-ын гишүүд цуглаж, тус намын ЕНБД Д.Амарбаясгаланг огцрохыг шаардан, жагсаж байна. Жагсагчдыг Бага хурлын эмх цэгцэд нөлөөлж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр цагдаа дуудсан гэлээ. Энэ дагуу Тусгаар тогтнолын ордны гаднах талбайд цагдаа нар хяналт тавин ажиллаж байгаа гэв.
Эх сурвалж:www.polit.mn