М.Энхболд: Би өөрийн амрыг бодвол энэ албан тушаалаа өгчихмөөр байна

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын бага хурал үргэлжилж байна.  Намын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэлээ хүргэж, түүний дараа бага хурлын гишүүдийн саналаар  МАН-ын дарга асан, УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн байна. Тэрээр "Би намын даргын албан тушаалаа өгөхөд хууль хяналтын байгууллагуудын хүрээнд 60 тэрбумын асуудлыг  шийдчихсэн, хүлээлгэж өгсөн.  2016 оны  зургадугаар сарын эхээр энэ яриа хөөрөө гарч. Энэ яриа хөөрөө гарсан байсан ч бид 65 суудал авч, амжилт гаргаж байсан. Аравдугаар сарын 19-нд орон нутгийн сонгууль болоход бас л “60 тэрбумын” яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгийн 234 суманд, нийслэлийн есөн дүүргээс зургаан дүүрэгт бас ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойш бүх үйл явдлуудыг нам хэрэв сонгуульд амжилт гаргахгүй бол “60 тэрбум”-аас боллоо гэдэг үнэлэлт дүгнэлтийг өгөөд байгааг би гайхаж байна. Өнөөдрийн  Ерөнхийлөгч “60 тэрбум"-ыг цэгцэлнэ гэж ярьж, сонгуульд ялж, ялалт байгуулсан. Өнөөдөр манай нөхдийн дундаас бас “60 тэрбум"-ын асуудлыг ярьж байна. 2016 оны зургаадугаар сараас хойш 11 сар хүртэл гурван удаа 2017 оны наймдугаар сараас эхлээд 12 дугаар сар хүртэл хууль хяналтын байгууллага хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгосон. Хүний нэр төрд халдсан байна гэдэг үнэлэлт дүгнэлт гаргасан, дүүргийн болон шүүх прокурорын шийдвэрүүд гарсан байсан. Энэ бол би МАН-аас 60 тэрбум гэдэг яриаг салгаж хууль эрхзүйн үндэслэл нь тавигдсан гэж ойлгож байна. Бидний нүүрэн дээр батга мэт наалдсан байсан энэ зүйл биднээс салах боломж бололцоо байсан. Харамсалтай нь бид өөрсдөө аваад хаячихсан тэр хатиг, батгаа эргүүлж өөрсдөө авч нүүрэндээ наасан. Одоо өнөөдөр энэ зааланд сууж байгаа хүмүүс тэр 60 тэрбумын схемээр хэн нь хэнд хэдэн төгрөг өгөөд албан тушаалд томилогдсон юм бэ, тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг тэр 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр, хүнээс мөнгө төгрөг авч ийм ажил албан тушаалд томилоогүй гэдгээ өмнө ч хэлж байсан, одоо ч бас хэлж байна. Намын шийдвэр гарлаа ажлаа өгч байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд би намын даргад нэр дэвшилгүй, дараагийн хүнд нь тамгыг гардуулж шилжүүлж явсан.Би яг өөрийн амрыг хараад энэ хэл амнаас хол байя гэж бодвол энэ албыг өгөхөд надад болохгүй зүйл гэж үгүй,  гэхдээ өнөөдөр цаг нь биш. Өнөөдрийн парламентын үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол улс парламентын засаглалтай хэвээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөх гээд байгаа энэ нөхцөл байдал, манай намын дотоод нөхцөл байдал, энэ ЖДҮХС-аас зохион байгуулалттай гэж хэлж болохоор зээл авсан, тэр нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа энэ цаг үед бол хүндрэл бэрхшээл асуудлаас зугатааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдлыг дагуу ёс журмын дагуу асуудлууд шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн үед асуудал өөр байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд би бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэгдэж байгаа зарим нэгэн асуудал дээр байр суурь ганцаардах явдал ч байгаа. Үүнийг бодох ёстой асуудал гэлээ.
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 44 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 4 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 16 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 16 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 16 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 44 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 3 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин