Ч.Гантулга
БСШУСЯ-наас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчилан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулсан. Журам батлагдсанаар жилд нэг өвлөн уламжлагчийг тодруулж, хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөгийн мөнгөн шагнал өгөх боломж бүрдэж байгаа юм. Шагналд нэр дэвших өвлөн уламжлагч нь үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулсан уралдаан, тэмцээнд амжилт гаргаж, идэвхитэй оролцсон байх ёстой гэнэ. Мөн өөрийн санаачилгаар соёлын биет бус өвийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, өв соёлоо хадгалан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд манлайлж, үлгэр дууриалал болсон байх зэрэг шалгуурыг хангах ёстой юм. Шагналыг билгийн тооллын өвлийн сүүл сарын шинийн 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна. Материал хүлээн авах хугацаа энэ сарын 25-нд дуусах аж.
Эх сурвалж: Polit.mn