Шинэ жилээр үзэх шилдэг кинонууд

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Х.ОЮУНБОЛД   Шинэ жилийн баяр ойртож байна. Энэ үеэр гэр бүлээрээ гэртээ тухлан сууж үзэж болох киног “ccareasur.com” цахим хуудаст бичсэнийг сонирхуулъя.  

The Holiday

Цахим хуудаст нийтэлсэн шинэ жилээр үзэх киноны жагсаалтын эхний киногоор “Columbia Pictures” компанийн бүтээл “The Holiday” оржээ. Энэ кинонд цахим хуудсаар танилцсан гол дүрийн хоёр баатар Ирис, Аманда нар шинэ жилийн баярын үеэр амралтаа өөр орчинд өнгөрүүлэхийн тулд гэрээ сольж амьдрах шийдвэрийг гаргана. Ингэснээр тэдний хүлээж байгаагүй их өөрчлөлт гарч, шинэ амьдрал эхлэхэд хүргэнэ. Инээдмийн төрлийн энэ киног шинэ жилээр үзэхэд тохиромжтой гэжээ.  

ЗУЛ САРЫН БАЯРЫН ХАНХҮҮ

Өнгөрсөн жил гарсан АНУ-ын цуврал инээдмийн романтик киноны найруулагчаар Алекс Замм ажиллажээ. Кино зохиолыг нь Карен Шалер, Натан Аткинс нар бичжээ.Киноны гол дүрд шинэ Зеландын жүжигчин Роуз Макайвер, Их Британийн жүжигчин Бен Ламб нар тоглосон байна. Нефтликс кино компанийн бүтээлд залуухан сэтгүүлч бүсгүй эцгийгээ нас барсны дараа хаан ширээг нь залгамжлах ёстой ханхүү Ричардын ордонд хэвлэлийн хуралд оролцохоор явдаг. Гэвч ханхүү хуралд ирээгүйд урам нь хугарсан сэтгүүлч бүсгүй Амбер ордон дотуур явахаар шийднэ. Ингэснээр түүнийг залуу гүнж Эмилитэй андуурсныг ашиглаж тэрээр ханхүү Ричард хаан ширээгээ өөр хүнд өгөх гэж байгаа цуурхлын шалтгааныг олохоор шийддэг ажээ. Харин ханхүүг хүүхдэд, зул сарын баярт дуртай сайн хүн болохыг мэдэж авснаар бүх юм өөрчлөгдөнө. Тэр үед сэтгүүлч бүсгүйд юу тохиолдох бол. Энэ киноны II анги “Зул сарын ханхүү: Ханхүүгийн хурим” нэртэй анги нь өнгөрсөн сарын 30-нд дэлгэцнээ гарч эхэлсэн байна.  

ГРИНЧ

Шинэ жилээр үзэх кино жагсаалтад “Баг” киногоор нь мэддэг болсон жүжигчин Жим Керригийн тоглосон “Гринч” багтаж байна. Энэ кинонд Санта Клаусын хүүхдүүдэд өгөхөөр бэлдсэн бэлгийг хулгайлж, зул сарын баярыг бусниулахаар оролдож байгаа тухай гардаг.  Харин анхны хувилбар нь 1952 онд дэлгэцнээ гарсан. Доктор Сьюзийн бичсэн “Гринч зул сарын баярыг хулгайлсан нь” хүүхдэд зориулсан номноос сэдэвлэн бүтээж байжээ. Үүний дараа энэ киноны шинэчилсэн хувилбар 1990, 2000 онд гарсан бол сүүлийн хувилбар нь энэ жил гарсан байна. Дашрамд сонирхуулахад энэ номыг бичсэн зохиолч Теодор Сьюз Гейселд 1984 онд Пулитцерийн нэрэмжит шагналыг хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон байдаг. Эх сурвалж: Зууны мэдээ сонин  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2 цаг 4 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 24 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 36 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 36 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 36 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

21 цаг 4 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 23 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин