Та  IT инженер болоход бэлэн үү?

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

XXI зуун бол мэдээ мэдээлэл, технологийн эрин үе. Тиймээс ч бидний амьдрал цахим орчин, гар утас, интернетийн хурдгүй бол төсөөлөхөд бэрх. Техникийн дэвшил хөгжлийг дагаад нийгэмд хамгийн хэрэгцээтэй мэргэжлийн нэг нь IT инженер болжээ. Тэгвэл олон улсад IT инженерт байх ёстой зургаан чадамжийг судалгааны үндсэн дээр гаргасан байна. Үүнийг хүргэе.

  IT инженерүүдэд заавал эзэмших ёстой мэдлэг, шаардлагатай техник технологийн, ур чадвар гэж бий. Хэдийгээр онолын мэдлэгээ их, дээд сургуулиас авдаг ч ажлын талбарт гараад сайн инженер болохын тулд өөрийгаа хөгжүүлэх нь хамгийн чухал аж. Тиймээс ч олон улсын эрдэмтэд зөвлөмж гаргажээ.  

1. Мэргэжлийнхээ уг үндэс, зорилгыг тодорхойл

Амьдрал дээр хүн бүхний заавал эзэмших ёстой чадварын нэг нь хийж байгаа зүйлийнхээ агуулга, мөн чанарыг ойлгох юм. Тиймээс  IT-ийн мэргэжил сонгосон залуус эхлээд IT инженер гэж ямар хүн болох, ажлын талбарт гараад яг юу хийх вэ гэдгээ судалсан байх нь хамгийн чухал. Эдгээр зүйлсээ тодорхойлж чадаагүй хүн юу хийхээ мэдэхгүй, эцэст нь сонгосон мэргэжил нь дарамт болох нь бий. Үүнээс болж стрессдэж, ажлын чанар мууддаг. Ялангуяа Монголд IT инженерийн мэргэжил, тэд юу хийдэг ажил үүргийн талаарх ойлголт дутмаг, зөрүүтэй байдаг. Энэ шалтгааны улмаас  удирдах албан тушаалтан болон ажилтан хоёрын дунд үл ойлголцол үүсэх нь түгээмэл. Тиймээс энэхүү чадварыг сайтар эзэмшиж хийж буй зүйлийнхээ мөн чанарыг тун сайн ойлгож сураарай.  

2.Сэтгэн бодох чадвараа хөгжүүл

Сэтгэн бодох үйл ажиллагааны тодорхой арга барил, хандлагыг сэтгэлгээ гэнэ. Хүний сэтгэлгээний хэв шинжийг логик ба бүтээлч гэж хоёр ангилдаг. Бүтээлч сэтгэлгээ хайрцагнаас гадуур шинийг сэтгэх, аливааг өөрчлөлт, шинэчлэлтэйгээр харахад тусалдаг бол логик сэтгэлгээ IT инженер хүнд хамгийн хэрэгтэй аж.  Учир нь логик сэтгэлгээ нь мэдэгдэж буй баримт, өгөгдлүүдийг дэс дараалалд оруулах үүрэгтэй. Үүнээс гадна аливааг  эмхлэн цэгцлэх, задлан шинжлэх замаар мэдээлэл олж авах, , нягтлан шалгах, эргэлзэх замаар алдаа дутагдлыг илрүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм байна. Хэрэв та IT инженер болох гэж зорьж байгаа бол хамгийн эхэнд сэтгэн бодох чадвараа л хөгжүүл.

3. Өөрийгөө  бусдад зөв ойлгуулж сур

Энэ чадамж мэргэжлийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байх нь бий. Учир нь инженерээр сурч буй хүүхдүүдэд хэл яриа, илтгэх ур чадварын хичээлүүд бага ордог. Тиймээс өөрийгөө зөв ойлгуулах тал дээр дутмаг байдаг ажээ. Уг нь олон улсын стандартад инженер хүн ярих, өөрийгөө ойлгуулах чадвар дээд зэргийн байх ёстой гэж заасан байдаг. Учир нь тэд удирдах албан тушаалны хүмүүс. Мөн мэргэжлийн үг хэллэгийг байнга хэрэглэснээс, мэдээллийн технологийн талаарх үгсийн монгол орчуулга дутмаг байдгаас шалтгаалж өөр мэргэжлийн хүмүүст өөрийн ажил үүргээ ойлгуулахад хүндрэл учирдаг. Гэхдээ үүнийг та өөрөө л засч чадна.  Ялангуяа удирдлагадаа төлөвлөж буй ажил, хүрэх үр дүн, учирч болох эрсдэл, хийж гүйцэтгэхэд шаардлагатай төсөв, сургалтын хэрэгцээ зэргийг зөв тодорхой танилцуулан шийдвэр гаргуулах, дэмжлэгийг нь авч сурах хэрэгтэй. Үүний тулд одооноос бусдад өөрийгөө зөв ойлгуулах, ярих дадлыг өөрийн болго. Америк болон Японд мнженерээр сурч буй хүүхдүүдэд заавал илтгэх урлагийн хичээл ордог аж. Энэ нь ажлын байран дээр гарсны дараа бусдыг манлайлах, олон нийтэд санаагаа эелдэгээр ойлгуулахад хамгийн их хэрэг болдог тухай судалгааны үр дүн харуулсан байна. Улмаар мэдээллийн технологийн төсөл хэрэгжүүлэхэд багаар ажиллах шаардлагатай. Тиймээс багийн гишүүдэд төслийнхөө зорилго, зорилтууд, хийх ажлууд, үүрэг хариуцлага, явц, шийдвэрлэх асуудлууд зэрэгтэй холбоотой харилцаанд энэ ур чадвар танд зайлшгүй хэрэг болно.

4. Шинийг эрэлхийлдэг бай

Мэдээлэл, технологитой уралдсан энэ зуун бидэнд асар их боломжийг олгохын зэрэгцээ асар их эрсдэлийг авчирдаг. Бидний мэдлэг хэзээ ч ханадаггүй. Хүн хүсвэл хэзээ ч сурч дуусахгүй. Тэр дундаа мэдээллийн технологийн мэргэжлийг эзэмшсэн та хэзээ ч хойш сууж, мэдээллээс хоцрох эрхгүй юм. Тиймээс хэрэв та сайн IT инженер болъё гэж хүсвэл үргэлж шинийг эрэлхийлдэг бай. Учир нь цахим ертөнц биднээс нэг алхам түрүүлж байна. Цаг минут өнгөрөх тутамд шинэ технологийн дэвшилтэй та нүүр тулна. Тиймээс цаг үеэсээ хоцрохгүй, ажлын талбарт гологдохгүйн тулд танд шинийг эрэлхийлдэг, хөдөлмөрч чанар хэрэг болно.  

5. Суралцах арга барилаа дээшлүүл

Суралцах арга барилыг сайн эзэмшиж чадсан инженер ажлын бүтээмжээрээ бусдаас нэг алхам илүү байх болно. Ялангуяа IT инженерт.  Хүн хүсвэл ажлаа хийж байхдаа амарч, боловсорч чаддаг. Энэ чадвараа нээж, өөрийгөө дайчилж чадахгүй хэзээ нэгэн цагт сурах зав гарахыг хүлээнэ гэдэг хамгийн буруу. Тиймээс IT инженер та хаанаас, яаж л сурах, өөрийгөө хөгжүүлэх боломж байна, түүнийг хай. Ялангуяа мэргэжлийн онцлогоо ашиглаад цахим орчноос хичээл захиалж болох юм.  

6. Хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй

IT инженерүүдийн ажлын багаж нь англи хэл юм. Учир нь мэргэжлийн үг хэллэгүүд бүгд англи хэл дээр байдаг. Тиймээс та хэлгүй бол энэ салбарт амжилт гаргахад хэцүү.  Олон хэл мэддэг байхын хэрээр таны боломж нэмэгдэнэ гэсэн үг. Эх сурвалж: Зууны мэдээ сонин  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2 цаг 2 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 22 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 34 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 34 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 34 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

21 цаг 3 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 21 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин