С.Соронзонболд: Хүмүүс гэгээлэг зүйлээр ямар их дутагдаж байна гээч...

2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН   Энэ удаагийн “Утасны анд” булангийн зочноор СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдыг урилаа.   -Та “Зая гэгээнтэн” дуулалт жүжгийн хөгжим дээр ажиллажээ. Уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу? -“Зая гэгээнтэн” дуулалт жүжгийг энэ сарын 10-нд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт тоглолоо. Монгол түмний бахархал Зая гэгээний түүхэн амьдралаас сэдэвлэсэн энэ жүжгийг хойч үедээ таниулах, ёс суртахуун, төлөвшил, ёс зүйг хүмүүст үзүүлэхийг зорьсон. Энэ жүжгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамц анх санаачлан түүхийн талаас нь судалж, түүхэн зөвлөхөөр ажилласан. Харин хөгжмийн зохиолчоор миний бие, ерөнхий найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч, дарга Д.Батболд, ерөнхий хормейстрээр ЦДБЭЧ-ын ерөнхий хормейстр О.Эрдэнэцог, үндэсний хөгжмийн багшаар СУИС-ийн багш Ж.Мөнхбат, бүжиг дэглээчээр СУИС-ийн багш Ч.Одбаяр, продюссерээр Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн нар ажилласан. Энэ бүтээлийг бид нэг сарын дотор хийлээ. -Нээлтийг нь яагаад Архангай аймагт хийсэн юм бэ? -Аймгийн театрын захиалга байна. Мөн Зая гэгээнтэн Лувсанпэрэнлэй энэ нутгийн хүн. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнзийн удмын хүн. Өндөр гэгээн, Ламын гэгээн, Зая гэгээн гурав ах дүүсийн хүүхдүүд юм. Аймгийн театр цомхон болохоор аймгийн дунд сургуулиудаар Ч.Одбаяр багш маань явж тууштай бүжиглэх хүүхдүүдийг сонгосон. Мөн СУИС-ийн V курсын оюутнууд очиж дуулсан. -“Зая гэгээн” ямар хүн байсан талаар товч тодруулахгүй юу? -“Зая гэгээнтэн” халхын шашны гурван цулын нэг. Энэ хүн Монголын төдийгүй хилийн чанадад их судалдаг. Өөрийн оюун ухаан, авьяас билгээрээ анхны бандида цол хүртсэн халх хүн. “Далан хас” гэдэг номыг бясалгасан гэсэн. Энэ хүний хэрэглэж байсан морин хуур нь одоо хүртэл хадгалагдаж байгаа. Бид тоглолтоо аав ээж, өвөг дээдэс, тэнгэр бурхан, гэгээнтэндээ гээд мөргөлийн дуугаар эхлүүлсэн. Жүжгийн зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч хамтарч өнөө цагт хүмүүс нэгэндээ сайхан үг хэлж чадахаа байжээ. Тиймээс бид юмыг дандаа зөв, ухааруулах, гэгээлэг талаас нь харуулахаар бодож уран бүтээлээ хийсэн. Одоо цагт хүмүүс гэгээлэг зүйлээр ямар их дутагдаж байна гээч. Аливаад үргэлж сайхнаар хандаж, бодохоор хүнд сайнаар нөлөөлдөг нь мэдэгдэж байсан. -Тухайлбал? -Үзэгчид гол дүрд тоглосон залууг яг гэгээнтэн шиг ойлгож залбирч мөргөөд, нулимс унагаж байсан. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс байсан шүү. Тэгэхээр гэгээнтэн маань ямар сайхан хүн байсан юм бэ. Гэгээнтэн гэж ийм л хүнийг хэлдэг юм байна гэдгийг хүмүүс тоглолтоос мэдэж авсан.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2 цаг 34 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 54 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

11 цаг 6 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

11 цаг 6 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

11 цаг 6 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

21 цаг 35 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин