Т.САЙХАН
МАН бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товложээ. Саяхан болсон удирдах зөвлөлийн хурлаар энэхүү шийдвэрийг гаргасан байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхын хувьд бага хурлаар хариуцлага ёс зүйн асуудлыг хатуухан ярина гэдгээ анхааруулаад байгаа билээ. Мөн тус намын хувьд өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн дотоод зөрчил нь туйлдаа хүрсэн. Эрх баригч хүчний энэ байдлаас болж парламентын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Тэгвэл МАН-ынхан дотоод зөрчлийн асуудлаа намын Бага хурал дээрээ ярихаар төлөвлөжээ.
Эх сурвалж:www.polit.mn