
Монголын рок поп хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг хэдийнэ дархалсан хамтлаг бол “Камертон”. Анх томдсон хүрэмтэй тайзнаа гарч “18” нас дуугаа эгшиглүүлснээс хойш өдгөө 20 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл тус хамтлагийн дуучин Э.Мэнд-Амар буюу Мээдээ урлагт зориулсан 20 жилдээ зориулж “Чамд хэлье” хоёр дахь бие даасан цомгоо гаргажээ. Цомог 13 дуунаас бүрдэж байна. Бүгд шинэ хэмнэл, өвөрмөц дуулалтыг шингээснээрээ тус цомог онцгой аж. Мээдээ цахим хуудастаа “Дуу хөгжим, ая аялгуутай хамт өнгөрүүлсэн 20 жил надад хамгийн сайхан бүхнийг өгсөн. Талархаад барашгүй нь” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: polit.mn