
Шашин төрийн нэрт зүтгэлтэн Зая гэгээнтний түүхэн амьдралаас сэдэвлэсэн "Зая гэгээнтэн" дуулалт жүжгийг Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангайн Хөгжимт драмын театрт амжилттай тоглолоо. Тус бүтээлд Зая гэгээний амьдрал, ажил үйлсийн тухай өгүүлдэг аж. Жүжгийн зохиолчоор П.Нямлхагва ажилласан бол хөгжмийг Төрийн шагналт С.Соронзонболд бичжээ. Харин найруулагчаар Д.Ганболд, зураачаар Ч.Батболд ажилласан байна. Тус бүтээлийг Архангайн Багшийн сургууль болон сургуулийн үе, үеийн төгсөгчдийн халуун сэтгэлийн хандиваар бүтээсэн аж.
Эх сурвалж: polit.mn