Х.Батбаяр: Телевизийн хураамж авахын тулд суртал ухуулга хийдэг байлаа

2018-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

МҮОНРТ-ийн ахмад настан Х.Батбаяртай ярилцсан юм. Тэрээр МҮОНРТ-ийн орлого бүрдүүлэлтийн албаны байцаагчаар ажилладаг байжээ.

-Та хэдэн онд үндэсний телевизэд орж байв. Тухайн үеийн дурсамжаасаа уншигчидтай хуваалцана уу? -Анх намайг орлого бүрдүүлэлтийн байцаагчаар ажиллаж байхад айл, өрхүүдээс хураамж авах гэдэг амар байгаагүй. Эхлээд телевизийн хураамжийг радиогийнхан цуглуулдаг байлаа. 1998 онд радио, телевизийг хамтатгаад Холбооны яамны харъяа шинэ алба байгуулагдан тусдаа албатай болж байсан юм. Орлогын байцаагч нар айл нэг бүрээр явж баримт бичиж өгөөд бэлэн мөнгө хурааж авдаг байв. Мэдээж тэр бүр хүн ойлгохгүй ээ. “Яагаад мөнгө авч байгаа юм бэ” гэж байнга л асууна.  Бид ч суртал ухуулга хийж байгаа аятай л юм болно шүү дээ. Хэдийгээр дурамжхан байгаа ч төлдөг л байсан. -Тухайн үед хэдэн төгрөгийн хураамж авдаг байв. Та бүхэн үзэгчиддээ ямар тайлбар тавьдаг байсан бэ? -Зах зээлд шилжсэн учраас зайлшгүй хураамж авах шаардлагатай болсон гэдгийг ойлгуулах хэрэгтэй болсон. Яахав тухайн үед сард 150 төгрөг төлдөг байсан юм. Сүүлд 850 төгрөг болж нэмэгдсэн ч одоо ч энэ тарифаа мөрддөг юм билээ. -Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэдэг их айлын босго давах амаргүй шүү хэмээн одоо ч ярьдаг. Таныг ажилд орж байх үед ямар байсан бэ? -Тэгэлгүй яахав. Ирсэн болгоныг ажилд шууд авахгүй л дээ. Өндөр шалгуур тавина. Ялангуяа орлого бүрдүүлэлтийн албаны байцаагч нар бэлэн мөнгөтэй харьцдаг учраас ядаж л итгэл даах хүн байх ёстой. Анх манай алба байгуулагдахад 20-30 орчим ажилтантай байлаа. Дийлэнх нь эрэгтэйчүүд. Учир нь шөнө орой, хүйтэн нойтонд айлын нохойд хөөгдөхөөс эхлээд бэрхшээл бий л дээ. Ганц нэг удаа эмэгтэй хүн явуулж байсан санагдана. Тэгээд ер нь л эрэгтэй байцаагчтай байх нь дээр гэж дарга нар шийдсэн бололтой байсан. Бас ч аргагүй л дээ. Анх телевизийн хураамж авч байх үед хүмүүс ойлгодоггүй байсан учраас янз бүрийн л зүйл тохиолдоно. Айлын нохойд хөөгдөх наад захын асуудал. Харин сүүлд нь хүмүүс ойлгодог болсон. Зарим нь бүр бидэнд урам өгнө. Орой бүр сайхан нэвтрүүлэг, кино гаргаж байгаа уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэлгүй яахав гэх зэрэг эерэгээр хүлээж авах болсон нь манай хамт олны хүч гэж боддог. -Нийслэлийн бүх өрхөөс телевизийн хураамжийг авдаг байжээ. Тухайн үед та бүхэнд албаны унаа гэж байсан уу? -Нэг хүн 2-3 хороо хариуцна. Унаа тэрэг гэж байхгүй учраас өөрсдийнхөө боломжоор л явна шүү дээ. Ер нь манай байцаагч нар бүгд л нэг, нэг модтой. Учир нь нохой, шувуунд хөөгдөх болвол бас өөрийгөө хамгаалах санаатай юм. -Танай алба телевизэд төвлөрөх орлогын тодорхой хэсгийг бүрдүүлдэг байжээ? -Чамгүй мөнгө төвлөрүүлдэг гэж боддог байлаа. Нэг байцаагч сард сая орчим төгрөгийг айл өрхүүдээс цуглуулна. Ингээд бодвол жилд 12 орчим сая төгрөг төвлөрнө гэсэн үг. Бага мөнгө биш шүү. Мэдээж сайн ажиллахынхаа хэрээр урамшуулал ч гайгүй авчихна. Тийм болохоор аль болох сайн ажиллаж ахиу цалин авахын төлөө их л хичээдэг байлаа.   Эх сурвалж: polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2 цаг 36 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 56 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

11 цаг 8 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

11 цаг 8 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

11 цаг 8 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

21 цаг 36 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 55 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин