Зориг шулуун, шийдвэр төгс, тэвчээр бат

2018-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Өнөөдөр 12-р сарын 17-ны өдөр бол БНАСАУ-ын ард түмний агуу их удирдагч, батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Ир таалал төгссөн дурсгалыг хүндэтгэх өдөр ажээ. БНАСАУ-д энэ өдөр бол Ким Чен Ир удирдагч эцсийн амьсгалыг хураатал эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж байсныг, улс орныхоо төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж байсныг санан дурсах өдөр гэж гүн хүндэтгэлтэйгээр үздэг. БНАСАУ-ыг ХХ зууны дарангуйллын сүүлчийн хувилбар хэмээн үзэх нь бий. Гэвч энэ улсыг, тухайлан монголчууд арай өөр өнцгөөр харах хэрэгтэй санагддаг. Сургамжтай, санаа авахаар зүйл цөөнгүй. Манай хэвлэл өрнөдийн хэвлэлийн мэдээг орчуулж, Умард Солонгосыг шүүмжилсэн мэдээ нэвтрүүлэх нь заримдаа “Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв” гэдэг шиг хөөрхийлөлтэй санагдана. БНАСАУ цөмийн зэвсэгтэй, түүнийгээ дэлхийн аль ч газарт аваа­чих чад­вартай зөөгч пуужинтай, аж үйлдвэрийн баазтай, зам тээвэр, дэд бүтэцтэй, төр нь төр шиг, цэрэг нь цэрэг шиг, өөрийн бодлоготой сүрхий улс. БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийн хүү Ким Чен Ир багаасаа эцгийнхээ залгамж халаагаар бэлтгэгдэж Ким Ир Сенийн боловсруулсан Чүчхэ үзэл санааг амжилттай үргэлжлүүлсэн юм. Чүчхэ үзэл нь улсын хөгжлийн тухай онол бөгөөд “аливаа улс өөрийн хүчинд тулгуурлан хөгжих ёстой” гэсэн санаанд тулгуурладаг. Ким Чен Ир 1994 оноос БНАСАУ-ын төрийн дээд эрхийг барьж байхдаа өөрийгөө Ерөнхийлөгч гэж нэрлэж байсангүй. Учир нь Ким Ир Сенийг Солонгосын ард түмэн нь  “Мөнхийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэгтэй холбоотой. Улс орны хөгжил цэцэглэлтийн үндэс бол шинжлэх ухаан, техникийн хөгжил. Түүнд хүрэхэд тус салбарын боловсон хүчнийг систем­тэй бэлтгэх явдал хамгийн чухлыг Ким Чен Ир ойлгож байсан. БНАСАУ-ыг удирдаж байх үед хамгийн хүнд хэцүү цаг үе таарсан юм. 1990-ээд онд Социалист систем бүрэн унасан нь улсаа батлан хамгаалах чадвар нь үлэмж буурав. Иймээс өөрийн хүчээр өөрий­гөө хамгаалахаас өөр арга үлдсэнгүй. Ингэж стратегийн чухал ач хол­богдолтой цөмийн хөтөл­бөрийг хэрэгжүүлэв. Үүнээс болж НҮБ болон их гүрнүүд БНАСАУ-д шат дараалсан хориг арга хэмжээ авч олон улсын тавцанд ганцаардуулж эдийн засаг, санхүү болон бусад салбарын харилцаагаар шахан боох арга хэмжээ авлаа. Мөн хэдэн жил дараалан тохиолдсон байгалийн бэрхшээлээс болж улс оронд нь хүнсний бэрхшээл тохиолдсон юм. Эдийн засаг доройтсон хүнд хэцүү жилүүдэд Ким Чен Ир удирдагч өөрийн бодлогоо тууштай баримталж эрч хүчтэй ажиллаж байжээ. [caption id="attachment_52129" align="alignnone" width="850"] ШУТИС дээр Ким Жон Илийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ[/caption] Барууны хэвлэлийнхэн түүнийг эх орноосоо гар­даггүй атлаа үе үе гайхалтай гэнэтийн үйлдлүүдээрээ дэл­хий дахиныг цочир­дуул­даг аядуу улстөрч хэмээн тодорхойлдог. Нууцлаг хөшигний цаана далдлагдсан түүний амьдралын тухай мэдээлэл таамаглал төдийгөөс хэтрэхгүй. Таагүй мэдээ, хачирхалтай яриа цуурхал олон байвч шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг цогцлоосон цөмийн зэвсэг бүхий хүчирхэг улсыг гартаа төвлөрүүлээд зогсохгүй өөрийнхөө залгамжлагчийг сайн бэлтгэсэн алсын хараатай, чадварлаг удирдагч гэж дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгддөг. Гурван үе залгасан Кимүүдээс хамгийн их зовсныг Ким Чен Ир гэж үздэг. Эцэг нь цөмийн зэвсэгтэй болох анхны алхмыг тусгаар тогтноод 20 жил болоогүй байхдаа эхлүүлсэн. Энэ үйлсийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадсан хүн юм. Умард, Өмнөд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг ч Ким Чен Ир даргын оролцоотойгоор 2000 онд зохион байгуулж “6-р сарын 15-ны өдрийн хамтарсан тунхаг бичиг”, “10-р сарын 4-ний өдрийн мэдэгдэл”-д эх орноо нэгтгэх замыг нээх ажлын эхлэлийг тавьсан. Одоо хүртэл тэр хүндрэлтэй үеийн ул мөр хэвээрээ байгаа ч энэ улс буланд шахуулж ганцаардаж байгаад цөмийн зэвсэгтэй Их гүрэн болж чадлаа. Түүнд эцэг Кимийн тэвчээр хатуужилтай бодлого өвгөн Ким, ач Кимээс илүү нөлөөлжээ. Хүнд өвчинд шаналж байсан ч тэр зугаа цэнгэл, өнгө мөнгөнд шунаж байсангүй шургуу ажилласаар албан ажлынхаа ширээнийхээ ард амьсгал хураажээ. Монгол Улс БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод 70 жил болжээ. Умард,  Өмнөд Солонгос бол алтан зоосны хоёр тал юм. Зоосны хоёр тал өөр өөр утгыг илэрхийлдэг ч хамтдаа нэг бүхэл утга болох учир монголчууд бид хуваагдсан Солонгосыг сүлд үү, тоо юу гэж харахгүйгээр нэгд­мэл Солонгос улс хэмээн тэгш харилцах боломж­той цорын ганц улс юм. Монголчууд тэднийг хамтад нь Солонгос гэж нэрлэдэг цор ганц ард түмэн юм. ХХ зууны нугачаа, цаг үеийн бэрхшээлийг үл харгалзан хоёр солонгос Монголын ард түмэн олон зууны түүхт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухал билээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2 цаг 36 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 56 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

11 цаг 8 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

11 цаг 8 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

11 цаг 8 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

21 цаг 37 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 55 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин