Ё.Баатарбилэг: Ахмад гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг тавина

2018-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа А.Ундраа нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын ахмад гишүүдэд шаардлага хүргүүлсэн байна. Сүүлийн үед үүсээд байгаа ЖДҮ-ийн асуудлыг олон нийтийн анхаарлаас сарниулах зорилготойгоор УИХ-ын дарга, сайдын сэнтий рүү сэмхэн гэтэж байгаад эдгээр гишүүд эгдүүцэж, ийнхүү шаардлага хүргүүлж байна. Ялангуяа парламентын ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нарын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, залуу гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх ажлуудыг зохион байгуулж байгаад харамсч байна. Бидэнд тийм мэдээлэл ирсэн учраас ийнхүү парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлж байна гэсэн юм. Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -УИХ-ын бүх гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаандаа суух эрх нь бий шүү дээ? -Монгол Улсын парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад ахмад гишүүд үлгэр дуурайл болж, манлайлж оролцох ёстой гэж бид бодож байгаа. Ямар цаг үед нь орж ирж, ямар цаг үед нь чуулганы хуралдаандаа суухгүй байна вэ. Ялангуяа ахмад гишүүдийн зүгээс залуу гишүүдээ уриалж, парламентынхаа үйл ажиллагаанд орж ирээд явах болов уу гэж бодож УИХ-ын хамгийн ахмад дөрвөн гишүүнд шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдөр тэд чуулганы хуралдаандаа орж ирээд картаа аваад, би хуралдаа суух эрх нь миний эрх гээд Ц.Нямдорж сайд маань гараад явсан. Уг нь ахмад парламентчид маань залуу гишүүдээ уриалж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах ёстой байсан. Гэвч тэд бидний тавьсан шаардлагыг хүлээж авсангүй. Цаашид бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол бид бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг тавих болно. -Танай намын дотоод зөрчлийг арилгах хоёр талаас тодорхой гишүүдийн бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийсэн  гэсэн. Та бүхэн тодорхой шийдэлд хүрээд төрийн ажлыг тасралтгүй явуулж болдоггүй юм уу? -УИХ-ын даргын санаачлагаар хоёр талаас дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл болгож уулзалт хийсэн. Хоёр ч удаа уулзалт хийсэн боловч харамсалтай нь нааштай зүйл болоогүй гэж би ойлгосон. -УИХ-ын даргыг огцруулах асуудлаар та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ? -УИХ-ын даргад өчигдөр бичиг өгсөн байсан. Миний ойлгосноор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, хуулийн ямар үндэслэл байгааг тогтоож, дүгнэлтээ гаргах байх. Мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Эрх зүйт төрд ажиллаж байгаа бол УИХ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бид хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

3 цаг 1 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

6 цаг 21 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

11 цаг 33 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

11 цаг 33 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

11 цаг 33 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

22 цаг 2 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

22 цаг 21 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин