“МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирч гаргана”

2018-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах өргөдлөө гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Энэ шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. Шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж бид өргөдөл гаргасан" хэмээн ярилаа. УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын даргатай уулзахад та бүхний шаардлагад "огцруулах" гэсэн үг алга, УИХ-ын гишүүдийн олонхыг та бүхэн төлөөлөхгүй" гэж биднийг дорд үзсэн. Тиймээс бид УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өнөөдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа. Хэдийгээр энэ нь хэдэн хүн бичиг өгөөд нэг хүнийг огцруулах гэж байгаа мэт боловч энэ бол маш том хувьсгал. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран жагсаал цуглаан, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирч гаргана. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гадны улс орнуудад спикерээ парламентын гишүүд нь чирч гаргадаг. Спикер хамгийн төвийг сахисан байр сууринд байдаг юм байна. Бид парламенттай улсуудын жишигт очих шаардлага үүсээд байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Алтан Дорнод" компанийн захирал Г.Ганболдын ярианаас улсын Ерөнхий прокурор хүнийг эрүүдэн шүүж, дөрвөн сая доллар авсан баримт ил болсон. Эндээс нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэн маань нэг зүйлийг ойлгосон гэж бодож байна. Энэ бол зөвхөн М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээд байгаа хэрэг биш төрийг алсаас удирддаг, мафийн сүлжээнд орсон бүлэглэлтэй тэмцэж байгаа. Бид ҮАБ-ын зөвлөлд үдээс хойш хандана. УИХ-ын гишүүдийн 50%+1 нь энэ хүнтэй ажиллахгүй гэдгээ илэрхийлээд байхад энэ хүн ажлаа өгөхгүй бол одоо л бид тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах хэрэгтэй. Үгүй бол үүнээс цааш дийлэхгүй гэдэг нь харагдаж байна. Маш өрөвч зантай нь Монголчууд бидний том алдаа гэж боддог. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хууль хяналтын байгууллага улс төрийн захиалгаар ажилладаг, бизнесийг булаадаг, байгалийн баялгийг нийлж завшдаг, цөөхөн хүн хөлждөг байдал бодитой өөрчлөгдөнө. Бүх зүйл ил тод болно. Бүх түвшинд хариуцлагыг тогтооно. УИХ-ын дарга М.Энхболд хэдэн ч хүн гарын үсэг зурсан би огцрохгүй гэж хэлж болохгүй гэлээ.   Эх сурвалж:www.polit.mn    
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

3 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

7 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

12 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

12 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

12 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

22 цаг 49 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

23 цаг 8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин