Хүүхэд хамгаалсан иргэн бүрт төсвөөс урамшуулал олгоно

2018-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА   Утаа, хүчирхийлэл, гэмт хэргийн нөхцөл байдлаас харвал хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөхөөс эхлээд хүүхэд хамгааллын бодлого оновчгүй, үр дүн хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэтэл өнгөрсөн жил хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвлөсөн таван тэрбум төгрөгийн тал нь тавилга авах, санамж бичиг байгуулахад зарцуулсан гэх шүүмжлэл ч өрнөсөн. Тэгвэл ирэх онд манай улс хүүхдүүдээ найман тэрбумаар хамгаалахаар төсөвт тусгажээ.  НҮБ-ийн Хүүхдийн сангаас Монголд хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд боломжийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахад 22 тэрбум,  ядаж 11 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо судалгааг гаргасан  байдаг. Хэдийгээр Монгол Улс энэ мөнгийг бүрэн дүүрэн гаргах эдийн засгийн нөөц боломжгүй ч бага ч болов байгаа мөнгөө хэрхэн үр дүнтэй зарцуулах нь хамгийн чухал байгаа юм. Тиймээс ирэх онд хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулах найман тэрбум төгрөгийг хэрхэн үр дүнтэй хуваарилах талаар өчигдөр төр болон ТББ-ууд байр сууриа илэрхийллээ. Жил бүр хүүхдийн нэр барьж төсөвт суулгадаг хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулвал үр дүнтэй байх талаар “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг боллоо. Манай улсын нийт хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлдэг. Энэ оны эхний  11 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төвд 160137 дуудлага иржээ. Энэ онд 127 өсвөр насны хүүхэд хорих ялаар шийтгүүлснээс дийлэнх нь хулгайлах гэмт хэрэгт холбогдсоны шалтгаан нь эцэг эхийн хараа хяналтгүй байдал, сурч боловсрох эрхээр хязгаарлагдсан, хагас бүтэн өнчин, хойт эцэг эхийн дарамтад орсон, нийгмийн ядуурал, ажилгүйдэл байгаа аж. Зам тээврийн осолд дийлэнхдээ 8-14 насныхан өртдөг бөгөөд 2016 онд 50, 2017 онд 56, энэ  оны эхний 10 сарын байдлаар 36 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  Иймд хүүхдийг аливаа хүчирхийллээс ангид байлгахад гэр бүлийн орчин хамгийн чухал байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж. Хүүхэд хамгааллын асуудал нь дан ганц салбарын яамны хариуцах ажил биш. Салбар дундын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан. Тухайлбал, техник технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ нэмэгдэж, донтох, цахим гэмт хэргийг хохирогч болох эрсдэл өссөн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2018 онд нийт 27347 терабайтын дата ашиглаж байна. Нийт хүн амын 85 хувь нь идэвхтэй сошиал хэрэглээтэй байгаа бөгөөд хот, хөдөөгийн ялгаа төдийлөн байхгүй. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг цахим хэрэглээний донтолтоос хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн хэллээ. Тус байгууллагаас 2013-2018 онд садар самууныг сурталчилсан агуулгатай мэдээлэл байршуулдаг 667 вебсайтын хандалтыг хязгаарлаж, холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу 56 вебсайтын эрхийг сэргээжээ. Энэ үеэр ирэх онд хүүхдийг хэрхэн хамгаалах, төсөвт суулгасан найман тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулах талаарх байр суурийг сонирхлоо.  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг: ГЭР БҮЛ ТӨВТЭЙ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

-Хүүхэд таван орчинд хамгаалуулах ёстойг хуульд заасан байдаг. Үүнээс гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, цахим орчинд түлхүү анхаарах шаардлагатай байна. Хүүхэд гэр бүл, боловсролын орчинд хамгийн их цагаа өнгөрүүлдэг. 108 тусгай утсанд ирсэн дуудлагын 68 хувь нь гэр бүлийн хүрээнд эрх нь зөрчигдөж байгаа талаар байдаг. Тиймээс гэр бүл төвтэй хүүхэд хамгааллыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуульд гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүрээн дэхь хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих, эцэг эхийг үүрэгжүүлэх заалтыг тусгасан. Төрийн болон хувийн байгууллагуудад эцэг эхийн зөвлөлийг ажиллуулна. Энэ зөвлөлөөр дамжуулж эцэг эхчүүд олон нийтэд хүүхдийн эрх хамгааллын асуудлаар нөлөөллийн ажил хийх юм. Мөн хэсгийн хорооны ахлагчдын ажил үүргийн хуваарьт гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийг нэмсэн. Хамтарсан багийг ч мөн адил тогтвортойгоор чадавхижуулж ажиллахад анхаарна. Эцэг эхчүүдийг үүрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдээ хаана, юу хийж явааг нь анхаарах, ялангуяа сошиал орчин дахь хэрэглээнд хязгаарлалт хийх, хянах талын зохицуулалтыг хуульд тусгаж байна. Гэр бүл дэхь хүчирхийлэл нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэлтэй холбоотой. Улсын хэмжээнд 800 гаруй мянган өрх байдаг. Өрх тус бүртэй тулж ажиллана.  

ЦЕГ-ын ХГХУСТ-ийн дарга, хошууч Д.Будзаан: ИРГЭД 700 ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛСАН БАЙНА

-Хүүхдийн эрх зөрчиж буй зарим тохиолдолд хариуцлага тооцох асуудал хуульд тусгагдаагүй байсан. Харин тэдгээр хүмүүст хариуцлага тооцохыг Эрүү, Зөрчлийн хуульд оруулж өгч байна. Бусад улс оронд цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй дөрвөн үндсэн чиглэлээр тэмцдэг. Тухайлбал, иргэдийн оролцоонд түшиглэсэн урьдчилан сэргийлэх буюу иргэдээс гэмт хэргийн мэдээллийг төлбөртэй худалдан авдаг. Мөн  техник технологийн дэвшлийг ашиглаж, камержуулалт, ухаалаг систем, инноваци нэвтрүүлж байна. Түүнчлэн хүүхдийг бага наснаас нь гэмт санаа үйлдэл, сэдэлгүй  хүн болгож төлөвшүүлэхэд анхаардаг. Хүүхэд хамгаалах үүрэг эцэг эхчүүдэд бий. Тиймээс тэдний оролцоонд түшиглэсэн хүүхэд хамгаалах төслийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт туршилтара хэрэгжүүллээ. Төслийн хугацаанд иргэд 700 гаруй хүүхдийг эрсдэлээс хамгаалсан нь үр дүнтэй. Энэ төслийг ирэх онд нийслэлд, 2020 онд улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хүүхдийг зөв төлөвшүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж зөв хүмүүжлийг олгохыг зорьж байна.  

Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга: ҮР ДҮН НЬ ХЭМЖИЖ БОЛОХУЙЦ БАЙХ ЁСТОЙ

-Найман тэрбум төгрөгийн төсөв олон нийтийн хяналтад байгаа гэж ойлголоо. Хамгийн гол энэ мөнгийг юунд зарцуулах, үр дүн нь хэмжиж болохуйц байх ёстой. Ерөнхийлөгийн зүгээс хүүхэд хамгааллын төсвийн тодорхой хэсгийг төслүүдэд зарцуулах байр суурьтай байгаа. Олон нийтийн оролцоог татах ЦЕГ-аас хэрэгжүүлж байгаа Хүүхэд хамгааллын төслийг нийслэл, улс даяар хэрэгжүүлэхэд тэрбум хүрэхгүй төсөв шаардлагатай учраас хүүхэд хамгааллын найман тэрбум төгрөгөөс гаргах ёстой гэж үзэж байгаа. Мөн жилд 50-60 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа мэдээлэл өглөө. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэн сургалтын төсөлд 300-аад сая төгрөгийг төсөвлөх шаардлагатай. Иргэн болгон мэдээлэгч, цагдаа байх үүрэг хүлээж байгаа. Иргэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж,түүнийгээ баримтжуулж мэдээлж чадвал төсвөөс тодорхой хэмжээний урамшуулал олгох зохицуулалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд тусгаж өгч байгаа. Ийнхүү төр болон төрийн бус байгууллагууд хүүхэд хамгааллын төсөвт хяналт тавьж уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

25 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

5 цаг 28 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

6 цаг 40 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

7 цаг 14 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

13 цаг 54 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

14 цаг 9 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

14 цаг 9 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14