С.Бямбацогт: Прокурорын байгууллагаас ЖДҮ-тэй холбоотой бичиг ирсэн

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ёс зүйн дэд хороо өнөөдөр /12.12/ хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэхээр болсон.  Гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар өмнө нь хоёр ч хуралдаагүй хойшилсон юм.  УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодруулав. - Ёс зүйн дэд хороо хуралдах  шаардлагатай байгаа ч  ирц бүрдэхгүй байна. Өнөөдөр хуралдах уу? -Өнөөдрийн хуралдааны ирц хүрэх байх гэж найдаж байна. Ёс зүйн дэд хорооны дүрэмд заасаны дагуу асуудлыг хэлэлцэнэ. Нэр бүхий иргэд, УИХ-ын гишүүдээс өргөдөл, гомдол ирсэн.Мөн ТББ-аас санал ирсэн. Энэ бүхнийг хэлэлцэж Ёс зүйн дэд хороо шийдвэрээ гаргана. Мөн бид Прокурорын байгууллага руу бичиг явуулж холбогдох хариуг нь авсан. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн зээлтэй холбогдсон гишүүдтэй холбоотой асуудалд холбогдох бичгүүд явуулж хариу нь ирсэн. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор танилцуулна. Ёс зүйн дэд хорооны гишүүд ямар шийдвэр  гаргахыг би урьдчилж хэлэх боломжгүй. Хоёрдугаарт, УИХ-ын нэр бүхий гишүүдэд тодорхой гомдол өргөдөл ирсэн .Мөн энэ асуудлыг ч хэлэлцэнэ. -Ирц хүрэхгүйтэй холбогдуулан Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих асуудлыг УИХ-ын дарга хөндөн тавьсан? -Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулж шийддэг. Энэ бол байнгын хорооны л асуудал. -Ёс зүйн дэд хороогоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой  хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ? -Энэ талаар надад тодорхой хэлэх зүйл алга. Холбогдох байгууллагуудаас албан бичиг явуулж  мэдээлэл авсан. Ёс зүйн дэд хороо хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд давхар хянан шалгах ажиллагаа явуулах боломжгүй.  Эх сурвалж:www.polit.mn 
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

3 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

7 цаг 8 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

12 цаг 20 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

12 цаг 20 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

12 цаг 20 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

22 цаг 49 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

23 цаг 8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин