Б.Нарантуяа: Манай маалингын тосны агууламж импортын бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ   Бизнес, хөгжилбулангийнхаа  энэ удаагийн зочноор Монгол нутгийн хөрсөнд тарьж ургуулсанМаалингын тос”-ыг үйлдвэрлэгч, “Байгаль-Үндэскомпанийн захирал Б.Нарантуяатай ярилцлаа.   -“Байгаль-Үндэскомпанийхаа талаар товчхон танилцуулахгүй юу. Ямар зорилгоор анх компаниа байгуулж байв? -Манай компани ард иргэдийнхээ эрүүл орчинд ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2015 онд анх үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр дэлхий нийт гэлтгүй Монгол Улсын хэмжээнд анхаарал татаж байгаа маш чухал асуудал бол байгаль орчны асуудал юм.   Экологи гэдэг үг нь байгаль орчныг бүхэлд нь хамарсан шинжлэх ухааны томъёолол. Өөрөөр хэлбэл, экологи нь хүн төрөлхтөний амьдрах орон гэр юм. Энэ  гэр орон хэр тохь тухтай байгаагаас шалтгаалан хүний эрүүл, сайхан амьдрах орчин нөхцөл бүрдэж байдаг. Гэтэл энэ  экологийн тэнцвэрт  байдал аль ч улс оронд доройтож байна. Энэ байдал Монгол орныг ч бас  тойрсонгүй. Манай улс өнөөдөр байгалийн нөөц, баялгийг хэрхэн ашиглах, байгалийн баялгаар ард иргэд хэрэгцээгээ яаж хангах, ашигласан баялгаа хэрхэн дахин сэргээх зэрэг асуудлыг хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнээс үүдэн  Монгол орны газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилттэй болсон. Усны нөөц их хэмжээгээр хорогдож байна. Биологийн төрөл зүйл болох амьтны болон ургамлын аймаг хомсдож байна. Говийн уур амьсгал хуурайшин хөрс элэгдэх, хур тундасны хэмжээ буурах, агаарын хэм нэмэгдэх, хэт дулаарах байдал үүссээр байна. Хөрс-агаар-ус-ургамалын тэнцвэрт байдал алдагдаж байна. Энэ хэрээр монгол хүний амьдрах орчин өдөр ирэх тутамд доройтож байна. Гэтэл дэлхий нийтээрээ байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой болж байна. Тиймээс бид ч  гэсэн энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн урагшлах зайлшгүй шаардлагатай байгаа учраас  компаниа байгуулахаар шийдсэн. -Таныг ХААИС-ийг төгссөн гэж сонссон. Сургуулиа төгсөөд энэ компаниа байгуулсан уу. Бүтээгдэхүүнээ анх хэдийд үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн бэ? -Би ХААИС-ийг Ландшафийн дизайнер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хятад улсад суралцсан. Одоо “Байгаль хамгаалах байгууллагуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагаараа дамжуулан байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани 2017 онд маалингын ургамлыг эх орондоо тарьж ургуулан, нутагшуулах,  улмаар маалингын үрийг хүйтэн шахах аргаар боловсруулж тосыг нь авах, хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэгээд 2017 оноос эхлэн технологи, стандартын шаардлагад нийцсэн генетикийн өөрчлөлтгүй Омега-3,6,9,7-ийн нэгдэл бүхий өндөр агууламжтай маалингын тос, маалингын гурил, маалингын каша зэргийг үйлдвэрлэн  өнгөрсөн наймдугаар сард бүтээгдэхүүнээ танилцуулах нээлтийг  хийж, дотоодын зах зээлд нийлүүлэн иргэдийнхээ гарт хүргүүлээд байна. -Эрүүл мэндэд тустай олон төрлийн бараа, бүтээгдэхүүн байдаг. Тэр дундаас яагаад заавал “Маа­лингын тос”-ыг сонгох болов. Яагаад энэ тос, бүтээгдэхүүнийг хэрэг­лэгчдэд зорьж хүргэхийг чухалчилсан юм бэ? -Манай компани өнгөрсөн жил 20 га талбайд маалингаа тарьж ургуулсан. Манай маалингын тосонд гадны ямар нэгэн химийн найрлагатай бодис ороогүй 100 хувь цэвэр, ханаагүй нэгдүгээр  зэргийн тосны хүчил юм. Манай бүтээгдэхүүнүүд цэвэр экологийн органик бүтээгдэхүүн гэдгийг онцолж болно. Дээр нь маш олон төрлийн  ашиг тусыг нэмж хэлж болно. Маалингын тос бол  юугаар ч орлуулш­гүй зохицуулах үйлчил­гээтэй хүнсний бүтээг­дэхүүн юм. Энэ тосыг хэрэглэснээр бие эрхтэний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, олон өвчнийг анагаахад тустай. МЭӨ 2000-аад оноос маалингын тосыг хүнсэнд болон эмчилгээнд хэрэглэж эхэлсэн  тухай ном сударт ч тэмдэглэгдэн үлдсэн байдаг.       Маалингын үрийн тосыг байнга хэрэглэх нь бие организмаас хорт бодисыг гадагшлуулах, холестериныг багасгах сайн үр нөлөөтэй. Энэхүү тосны найрлагад,  62-65 хувь, ОМЕГА 3 буюу (альфа линолины хүчил), 15-20 хувь,  ОМЕГА 6 (линолины хүчил), 20-25хувь, ОМЕГА 9 (олейний хүчил),  2-3 хувь   ОМЕГА 7 (пальминолиний хүчил) орсон байдаг. Мөн E, A, B, F, K , витамин селен, хром, кремний зэрэг микро элементүүд агуулагддаг. Хүний биед  зайлшгүй шаардлагатай эдгээр  тосны хүчлүүдийг бидний бие организм өөрөө нийлүүлж нэгдүүлж чаддаггүй учраас энэхүү тосны биед үзүүлэх нөлөө маш үнэ цэнэтэй юм. -Байгуулагдаад удаагүй шинэ компани хэрнээ танайх “Маалингын тос”-оороо хэрэглэгчдэд хэдийнэ танил болжээ. Саяхан нэг үзэсгэлэн дээрээс танай компанийн нэр хаягийг, маалингын үртэй нь хамт асуугаад явж байсан хэсэг хүмүүстэй таарсан.  Энэ нь бүтээгдэхүүний чанар, үр дүнгийн илэрхийлэл байх? -Саяхнаас маалингын тосыг ОХУ-аас хувь хүмүүс оруулж ирж зардаг болсон байна лээ. Бид орж ирж байгаа тостой харьцуулалт хийж үзсэн л дээ. Манай тосыг бодоход шингэн юм байна лээ. Манай тос боловсруулалт хийгдээгүй нэгдүгээр зэргийг тунгааж авч байгаа 100 хувь тос гэдгээрээ ялгаатай. Манай компани  “Само-Институт” лабораторитой хамтарч ажилладаг бөгөөд сар тутам тосны үзүүлэлт чанарын шаардлагыг шинжилгээнд хамруулдаг байгаа. Тиймээс хэрэглэгчдэд үзүүлж байгаа үр дүнгийн хувьд ч гэсэн хамаагүй хол давуу чанартай байгаа нь харагдаж байгаа юм. Маалингын тосыг  маалингын үрээс “Хүйтэн шахах” аргаар гарган авдаг. Энэ уламжлалт арга нь  маалингын  үрэнд байдаг байгалийн бүхий л ашигтай бодисуудыг хадгалж авч үлддэгээрээ онцлогтой юм. Энэ утгаараа маалингын тос нь эрүүл хооллолтын үнэт бүтээгдэхүүн  юм.  Энэ тос нь хоол боловсруулах болон зүрх судасны системд тааламжтайгаар нөлөөлөхөөс гадна биеийг дотроос нь эрүүлжүүлж арьсны өнгийг сайжруулна.Омега-3 их  агуулдаг  загасны  тосонд 30 хувь  эзэлдэг бол маалингын  тосонд хоёр дахин  их  байдгаараа  онцгой ач холбогдолтой. -Танай  бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнд хүрсэн хэрэглэгч хэр их байна. Учир нь манай улсад энэ төрлийн бүтээгдэхүүн нь зөвхөн импортоор орж ирдэг. Гэтэл хүмүүс “Монгол маалинга”-ыг л сураглаад байна. Энэ ямар учиртай юм бол? -Монгол маалингын тосны гайхамшигт ач тусыг тоочвол их шүү дээ. Жишээ нь, маалингын тос нь цус шингэлэх, судасны    дотор  хананд бэхлэгдсэн өөхөн товрууг хайлуулах зэрэг гурван давхар үйлчилгээг нэг дор үзүүлнэ. Мөн манай улсын хүн амд хамгийн их асуудал дагуулаад байгаа агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөлүүд, астма, бронхит, харшил алерги, бүх төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Мөн  эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлт болон хөхний хорт хавдар, түрүү булчирхайн болон бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлээс сэргийлнэ. Зүрх судасны өвчлөлүүд, зүрх томрох, судас хатуурах, чихрийн шижин, зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулах, түүнчлэн цусны даралтыг бууруулж, нийт холестрины төвшинг хадгалж, судасны уян хатан чанарыг дээшлүүлнэ.   Мэдрэлийн торлог болон мэдрэлийн төгсгөлүүдийн харилцааг сайжруулдаг гээд маалингын тосны ач тусыг тоогоод баршгүй.  -Хэрэглэгчид хамгийн түрүүнд баталгаа сонсохыг хүсдэг шүү дээ. Та үйлдвэрлэгч хүний хувьд маалингын тосыг хэрэглээд гарсан үр дүнгийн талаар жишээ баримт дурьдаж болох уу? -Хэрэглэгчдэд гарсан үр дүнгийн талаар олон жишээ дурьдаж болно. Олон хүмүүс талархал илэрхийлж манай байнгын үйлчлүүлэгч болсон. Энэ бол бидний хувьд хамгийн том амжилт юм. Жишээ нь,  тээврийн жолооч ажилтай н.Алтанхүү гэх 37 настай эрэгтэй цээж хорсолт өндөртэй. Хоол идэхээсээ өмнө цээж хорсолтыг намдаадаг эм уудаг байсан бол өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг амны халбага маалингын тос ууснаар цээж хорсолтоос бүрэн ангижрах чадсан байна.  Мөн манай хэрэглэгчдийн нэг н.Бат-Орших 50 настай эмэгтэй. Тогтмол даралтын эм уудаг байсан бол маалингын тос хэрэглэснээр даралтын эмээс бүрэн татгалзаж чадсан байна гээд  дурьдвал энэ мэт жишээ баримт олон бий. Маалингын гурил нь ургамлын гаралтай уураг, ислэгээр баялаг, аминдэм, бичил эрдэс язгуур махбодиуд агуулагддаг. Хүнсэндээ тогтмол хэрэглэснээр ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж ходоодны шарах болон эмэгтэйчүүдийн элбэг тохиолддог гормоны тэнцвэр алдалтаас үүдэлтэй эмгэгээс урьдчилан сэргийлэх бүдүүн ба нарийн гэдсийг цэвэрлэх зэрэг маш олон  талын ач холбогдолтой. Тиймээс хоол судлаач нар илүүдэл жингээ хаях, бүдүүн нарийн гэдэс цэвэрлэх, хорт бодисоос биеэ цэвэрлэх зэрэгт энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгодог. Ингэж хэрэглэснээр жин хасдаг байх жишээтэй. -Ямартай ч, ийм хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг өөрөө том ололт. Бизнесийн салбарт хөл тавьж байгаа  залуу хүний хувьд саад бэрхшээл чамгүй байсан байх. Цаашдын зорилго зорилтоо хэр том төлөвлөж байна? -Шинэ зүйл санаачлаад хийнэ гэдэг эмэгтэй хүнд амаргүй юм байна гэдгийг мэдэрсэн. Гэхдээ надад хийж чадна гэсэн хүсэл тэмүүлэл давамгайлж байсан болохоор би чадсан гэж боддог.  Юманд чин сэтгэлээсээ хандах юм бол болохгүй бүтэхгүй зүйл байдаггүй. Тиймээс эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой, энэхүү  маалингыг Монгол эх орныхоо эко цэвэр хөрсөнд нутагшуулан тариалж, түүнийг боловсруулах цогц үйлдвэр байгуулж, шинэ бүтээгдэхүүнийхээ төрөл, тоог нэмэгдүүлэх, технологийг инноваци болгон нэвтрүүлэх, шинээр ажлын байрыг нэмэгдүүлэх, цөөхөн хэдэн монголчуудыгаа эрүүл урт наслаасай, ихийг хийж бүтээгээсэй гэсэндээ энэхүү  эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн, “монгол маалинга”-ыг хэрэглэгчдийнхээ гарт хүргээд байна.  Мөн манай хамт олон “Монголд үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, тэр тусмаа бүтээгдэхүүн бүрийн цаана монгол хүний эрүүл мэн­дийн төлөө гэсэн сэтгэлээр хүч хөдөлмөр оюун ухаанаа дайчлан ажил­лаж байгаа учраас бид улам хичээн ажиллах болно.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Өчигдөр 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Өчигдөр 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Өчигдөр 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20