З.Хүрэлсүх: Б.Махбалыг хамгийн хөнгөнөөр шийтгэх гэж яарч байна

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидаж нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчдийн хамт мэдээлэл хийлээ.   Талийгаачийн аав Р.Төмөрхуяг "Хууль хяналтын байгууллага хэргийг үнэн шударгаар шийдвэрлэнэ гэж итгэсэн. Гэтэл сүүлийн үед  шаардлагатай бүх нотлох баримтыг дутуу оролцуулж шийдэх гээд байна. Шүүх, хяналтын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсангүй. Зарим нотлох баримт алга. Прокурор маш богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна. Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гээд байгааг бид ойлгохгүй байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж байна" гэлээ. Харин өмгөөлөгч З.Хүрэлсүх "Хэрэг анхнаасаа тийм нууц далд байхаар үйлдэгдээгүй. Мөрдөн шалгах хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс олон хүсэлт, асуулт тавьсан. Заримд нь хариу илгээлгүй шүүхийн шатанд шилжүүлж байгааг хэвлэл мэдээллээс мэдлээ.Хэргийн хувьд шалган шийдвэрлэж байгаа хүмүүс хуулийн дагуу шалгахад ээдрээ, түвэг үүсэх магадлал бараг байхгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Бидний хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулахыг санал болгож байсан боловч хүлээн авсангүй. Энэ хэргийг дүүргийн болон нийслэлийн хоёр прокурор дамжиж хянасан. Мөрдөн байцаах албаны мөрдөгч нар гурван шатаар дамжуулан мөрдөн шалгасан. Бид өнөөдөр мөрдөн байцаах баримт, мэдээллийг задруулах боломжгүй байна. Гэхдээ асуудлыг арай өөрөөр шийдэж байгаа нь хохирогчийн эрхийг хамгаалахгүй, прокурорын байгууллага хайнга хандаад байгаа гэсэн үг юм. Хэргийг ажил албан тушаалтай нь холбогдуулан талийгаачийн амь насыг нь хөнөөсөн байх магадлал байгаа учир өмгөөлөгч нар бид энэ талын хүсэлтийг аравдугаар сард илгээсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй. Гэтэл энэ хугацаандаа хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь хэргийг шийдвэрлэх гэж хэт яарч байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Хохирогчийн эрхийг дахин хохироож байна" гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 7 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

7 цаг 27 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

12 цаг 39 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

12 цаг 39 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

12 цаг 39 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 8 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

23 цаг 26 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин