16 чиглэлд автобусны эргэлтийг 5-9 минутаар урагшлууллаа

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар зохицуулж, автобусны тоог нэмэгдүүлжээ. Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний  7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн.
  • “Саппоро - МУБИС”
  • “25 дугаар эмийн сан - Зүүн 4 зам”
  • “5 богд - МУБИС”
  • “7 буудал - МУБИС”
  • “Монгол кино үйлдвэр - МУБИС”
  • “Саппоро - 3,4 дүгээр хороолол – Гандан - МУБИС”
  • “3 дугаар эмнэлэг - Баруун 4 зам-Чингэлтэй дүүрэг - МУБИС”
  • “Хархорин - Гурвалжингийн гүүр - Зайсан”
Оройн оргил ачааллын 18:20 цагт дараах богино эргэлтийн чиглэлүүдэд  тус бүр нэг автобус явна.
  • “Ард кино театр - 120 мянгат - Яармаг”
  • “Ард кино театр- ЭТӨЧ - 5 шар”
  • “Цэцэг төв-Хүнсний 1 дэлгүүр - 7 буудал”
  • “Төв цэнгэлдэх - Зүүн 4 зам”
  • “Баянгол зочид буудал - Нисэх”
  • “Элба - Дэнжийн 1000”
  • “Бөмбөгөр-Алтай хотхон - БММЗ”
  • “Өргөө амаржих газар - Офицеруудын ордон”
  • “МУБИС /зүүн/ - МУИС - 3.4-р хороолол - Өнөр хороолол - 5 шар
  • 4 дүгээр дэлгүүр - Сэлх”
Алслагдсан дараах 16 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-9 минутаар урагшлуулахаар болсон.
  1. Ч:9 “Нисэх”
  2. Ч:7 “Зунжин”
  3. Ч:14 “Нарангийн гол”
  4. Ч:15 “Сонсголон”
  5. Ч:13 “Тахилт”
  6. Ч:28 “Сэлх”, “Ард кино театр”
  7. Ч:32 “ТЭЦ3”
  8. Ч:38 “Хайлааст”
  9. Ч:41 “Халдвартын эмнэлэг”
  10. Ч:44 “Дүнжингарав”
  11. Ч:53, Ч:54, “Яармаг”
  12. Ч:56 “Буянт ухаа”
  13. Ч:57 “Нарангийн гол”
  14. ХО:2 “Дүнжингарав худалдааны төв”
  15. ХО:3 “Гордок”
  16. ХО:8 “Найрамдал” зогсоолуудаас тус тус хөдөлнө.
Ачаалал ихтэй Ч:8 “Хайлааст – МУБИС - Цэцэг төв”, Ч:27 “Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот”, Ч:41“Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг”, Ч:42 “Сүлжмэл - Нарны гүүр - Зайсан”, Ч:65 “Зайсан - Офицеруудын ордон”, чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлсэн. Хэт хол буюу 50 км-с дээш урттай зарим чиглэлийг богиносгон хүлээгдлийн хугацааг багасгаж, өдөрт үйлчлэх давтамжийг нэмэгдүүлж, давхцалыг бууруулах ажлын хүрээнд Ч:65 “Зайсан - Офицеруудын ордон”, Ч:66 "Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол" чиглэлүүдийг шинээр төлөвлөсөн, Хот орчмын ХО:10 “Эмээлт /хурган/ - Хархорин - 10-р хороолол” чиглэлд иргэдийн эрэлтэд суурилан дунд багтаамжийн автобус үйлчилж байсныг их багтаамжийн автобус явахаар, ХО:6 “Өлзийт хороолол - 120 мянгат” чиглэлд иргэдийн санал хүсэлтээр зорчилт багатай өдрийн цагт цонхлолт хийгдэж байсанд зохих судалгаа хийж цонхлолтгүй явахаар, мөн орой сүүлийн автобус 19:44 хөдөлж байсныг 21:11 цагт хөдлөхөөр цагийг уртасгажээ. Ч:13, Ч:44, Ч:46, ХО:2 чиглэлүүдэд эргэлтийн хугацаа хасч өдөрт ажиллах рейсийн тоо нэмэгдснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 5 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

7 цаг 25 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

12 цаг 37 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

12 цаг 37 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

12 цаг 37 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 6 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

23 цаг 24 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин