Нэгэн барилгын зургаан өөр төрх

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Улаанбаатар хотод өвөрмөц түүхтэй барилга байшин олон бий. Түүний нэг нь олны нэрлэж заншснаар “Лениний музей” буюу одоогийн Үлэг гүрвэлийн төв музей юм. 1974-1980 онд Соёлын яамны захиалгаар баригдсан энэ барилга сүүлийн 30 гаруй жилд олон янзын нэр хаягтай байж ирэв. Анх Оросын Пролетерийн их удирдагч Лениний музей байсныг одоо мэдэх хүн цөөн болж. Тэгвэл тэр музей татан буугдсанаас хойш Улаанбаатар хотын Намын хороо, “Окта” төв, “Чандмань” төв, “MGL plaza” гэсэн нэршилтэй байгаад одоо Үлэг гүрвэлийн төв музей болж “төрөл арилжаад” байгаа юм. Үүний учир юу вэ гэвэл Монгол Ардын Намынхны тарьсан будилааны гайгаар хэний өмч болох тухай бараг өдий хүртэл маргаан үргэлжилж байгаа. Зээлийн барьцаанд тавигдсан ч дуулддаг. Яг л зараалын адуу шиг л. Гол нь Монгол Улс соёлын хөрөнгө, түүхэн барилга байгууламж, музей, театр, номын сангаа бас түүний эргэн тойрны газар хуваарилалтад тун харалган хандсан жишээ эндээс харагддаг. 2014 онд энэ байшингийн “хэрэг”-ээс болж ССАЖЯ татан буугдсан удаа бас бий. Ер нь бол 1996 оноос хойш уг барилгыг төрийн өмч үү, намын өмч үү гэдгийг шүүх нотолж чадаагүй л байгаа юм. Гэхдээ одоо “Үлэг гүрвэлийн төв музей” гэсэн хаягтай буй. Харин хэн ч харсан  зөрчилтэй байшин. За яахав. Үлэг гүрвэлийн музей гээд бодъё л доо. Гэтэл нүүрэн талд нь байдаг дөрвөн дугуйд В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын дүрээс эхлээд социалист, коммунист бүтээн байгуулалтыг харуулсан зургууд нүднээ тусч буй. Тэр ч байтугай Оросын хувьсгалт цэргийн дүр ч байдаг. Ингэхээр гадна, дотны хүний хараанд үлэг гүрвэлийн музей гэж огт буухгүй байна. Иймээс уг сурвалжлагаараа энэ барилга төрийн өмч юм бол өөриймсөг хийгээд ямар байгууллага байх талаар зохистой хандмаар байна гэсэн санааг дэвшүүлсэн нь энэ ээ. [caption id="attachment_51767" align="alignnone" width="850"] Намын өмч гэх үе буюу тухайн үеийн нийслэлийн Намын хорооны байр.[/caption] [caption id="attachment_51765" align="alignnone" width="850"] Намын өмч гэх үе буюу тухайн үеийн нийслэлийн Намын хорооны байр.[/caption]
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 6 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

7 цаг 27 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

12 цаг 39 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

12 цаг 39 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

12 цаг 39 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 7 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

23 цаг 26 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин