ОНЦЛОХ сурвалжлага: Багачуудын дуртай “Best Seller” номууд

2018-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хүүхдийнхээ шинэ жилийн бэлгийг бэлтгээд завгүй байгаа эцэг, эхчүүддээ ажил, цагийг тань хэмнэх үүднээс бид дараах сурвалжлагыг хүргэж байна.   Шинэ жилийн баяр бол хүн бүрийн хүсэн хүлээдэг  баяр. Тиймээс энэ үдэш та хайртай дотны хүндээ, гэр бүлийнхэндээ, тэр тусмаа бяцхан хүүхдүүддээ ямар бэлэг өгөх вэ хэмээн эргэлзэж суугаа бол та багачуудын анхаарлыг татдаг дараах бэлэгээс сонголтоо хийгээрэй.

 

Шинэ жилийн хамгийн ухаалаг бэлэг бол “НОМ”

Мэдээж хэрэг шинэ жилийн баярын бэлэг бусад бэлгээс ялгаатай байх ёстой. Яагаад гэвэл шинэ жил гариг эрхсийн нэгэн эргэлт дуусч, шинэ эхлэлийг угтаж байдгаараа онцлог. Тиймээс бяцхан багачуудын бэлгэнд элдэв төрлийн ундаа жимс, дуртай амттан, чихэр шеколад дүүрэн байхаас гадна тэднийг номын гайхамшигт ертөнц рүү дагуулах ном заавал байх учиртай гэдгийг  ухаалаг ээж аавууд зөвлөж байна. Мөн “Хүүхдээ ухаалаг хүн болгон хүмүүжүүлэхийн тулд ухаалаг бэлэг бэлтгэж сурах хэрэгтэй. Хүүхдийн экологийн боловсрол, танин мэдэхүйд өндөр ач холбогдолтой, тэдний сонирхол, анхаарлыг зүй ёсоор татдаг ном бол багачуудын дунд хамгийн их эрэлттэй байдаг үлгэрийн номууд, шидэт зохиолууд, танин мэдэхүйн номууд байдаг гэдгийг номын дэлгүүрийнхэн хэлж байна.

Багачуудын дундах хамгийн эрэлттэй номууд

“Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд нийслэл хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд  номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн худалдаа болсон юм. Энэ арга хэмжээнд нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд оролцож, нэгэн дор хамгийн өндөр хямдралтай үзэсгэлэн худалдааг ийнхүү зохион байгуулаад байгаа аж. Тиймээс энэ арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид тун идэвхтэй оролсон байна. Тэд өөрсдийн сонирхсон номоо худалдаж авахаас гадна хүүхэд, багачуудын дунд эрэлт ихтэй байдаг, мөн заавал унших номын жагсаалтад багтсан номуудыг худалдан авч байсан юм. "Монголын Психотроникийн хүрээлэн"-гээс санаачлан эрдэмтдийн баг ажиллуулсанаар монгол хүүхдийн заавал унших номын жагсаалт гаргаж, БСШУСЯ-аар батлуулсан байдаг. Эрдэмтэн, судлаачдын баталсан энэхүү номын жагсаалт буюу номын үзэсгэлэнгээс багачуудын хамгийн их сураглаж, сонирхож худалдан авч байсан номуудыг танилцуулж байна.   Монгол хүүхдийн заавал унших номууд 1.Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр 2.Монгол ардын үлгэрүүд 3.Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд 4.Эзопын ёгт үлгэрүүд 5.Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд" 6.С.Надмид "Жаран дэгдээхэй" туужууд 7. Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог" 8.Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж 9.Экзюпери Сент "Бяцхан хун тайж" 10.С.Лагерлеф "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин / 11. Нацүмэ Соосэки "Муур-миний өчил" 12. Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/ 13. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/ 14. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү" 15. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд" 16. Лу Синь "Акюгийн үнэн түүх" 17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв / 18. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү" 19. Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь" 20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж" Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

8 цаг 8 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

13 цаг 20 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

13 цаг 20 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

13 цаг 20 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 49 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин